Jump to content

Берилий

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Берилий (/ˈbɛrəl/ BERR-əl) нь берилий–хөнгөн цагааны силикат ангилалд хамаарах эрдэс бөгөөд химийн найрлага нь Be₃Al₂Si₆O₁₈ болно. Берилийн өргөн тархсан болон мэдэгдсэн хувилбарууд нь маргад (emerald) болон аквамарин (aquamarine) багтана. Берилий нь ихэвчлэн байгальд зургаан талт нь системд талстжиж үүсдэг бөгөөд зарим тохиолдолд хэдэн метр хүртэл хэмжээтэй байж чадна гэвч оргил хэсэг нь бүрэн хөгжсөн (terminated) талстууд харьцангуй ховор тохиолдоно. Цэвэр берилий нь өнгөгүй байдаг ч ихэвчлэн хольцын нөлөөгөөр өнгө илэрдэг, боломжит өнгө нь ногоон, цэнхэр, шар, ягаан, улаан ордог бөгөөд эдгээрээс улаан берилий нь хамгийн ховор юм. Берилий нь берилли элемент гарган авах үйлдвэрлэлийн гол хүдэр болдог.“Берилий” гэсэн нэр томьёо нь дундад Англи хэлний beril гэсэн үгнээс гаралтай бөгөөд энэ нь хуучин Франц хэлний beryl, улмаар латин-хэлний beryllus гэдэг үгээр дамжин эртний грекийн βήρυλλος (bḗryllos) буюу “цэнхэр-ногоон" өнгийн янз бүрийн чулууг нэрлэж байсан үгнээс улбаатай. Уг нэр нь цаашлаад пракрит хэлний veruliya, veluriya (“берилий”) гэдэг үгтэй холбоотой бөгөөд эцсийн гарал нь дравид хэлний аймагт хамаарах байж болзошгүй. Судлаачид үүнийг Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Карнатака мужийн Белур эсвэл Велур хотын нэртэй холбон тайлбарладаг. Хожим энэхүү нэр томьёо нь берилий эрдэст тусгайлан хамаарах нэршил болон тогтжээ. 13-р зуунд Италид анхны харааны шил үйлдвэрлэгдэх үед линзийг берилий эсвэл уулын болроор (quartz) хийдэг байсан юм учир нь тухайн үед үйлдвэрлэж байсан шилэн материал хангалттай тунгалаг биш байв. Үүний үр дүнд нүдний шилийг Герман хэлээр Brille (Нидерланд хэлээр bril, Дани хэлээр briller) гэж нэрлэх болсон байна.