Берлиний Их сургууль

Хумбольт нарын нэрэмжит Берли́ны Их сургууль (герман. Humboldt-Universität zu Berlin —, товч. HU Berlin, лат. Alma Mater Berolinensis) — Берлин хотын ууган 4 их сургуулийн нэг. 1809 оны 8-р сарын 16-нд Вилхгелм фон Хумбольдтын санаачилгаар үүсгэн байгуулагдсан юм. 1828 онд тус их сургуулийг Пруссын хаан Фридрих Вильгельм III-ын хүндэтгэлд Фридрих-Вильгельмсийн Их Сургууль гэж нэрлэж байсан. 1949 онд ах дүү Александр, Вилхельм Гумбольдт нарын хүндэтгэлд нэрээ өөрчилсөн ажээ.

Тус их сургуулийн хичээл 1810 онд эхэлсэн бөгөөд 256 оюутан элссэн. 2008 онд энэ тоо 34,612 болж өссөн. 19-р зуунд тус их сургууль нь Европын хамгийн том шинжлэх ухааны төвүүдийн нэг байв.
Берлины Хумбольдт нарын нэрэмжит Их Сургууль нь Германы Холбооны Засгийн газраас гаргасан Германы тэргүүлэх их сургуулиудын жагсаалтад багтсан болно.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Хууль, анагаах ухаан, философи, теологийн факультетуудад сургалт явуулдаг байв. Байгалийн шинжлэх ухаан нь тухайн үед философийн факультетийн нэг хэсэг байв. Анхны ректор нь Теодор Шмальц байжээ.
Их сургуулийг байгуулах санаачилгыг тухайн үеийн хамгийн алдартай эрдэмтэд болох философич Иоханн Готтлиб Фихте, теологич Фридрих Шлейермахер нар гаргажээ.
Шлейермахерын санаа бодлын нөлөөгөөр дипломатч, хэл шинжлэлийн мэргэжилтэн Вилхелм фон Хумбольдт их сургуулийн үзэл баримтлалыг боловсруулсан. 1809 оны 2-р сараас Хумбольдт Дотоод хэргийн яамны боловсролын хэлтсийн даргаар нэг жил ажилласан. Түүний зорилго нь шинэ боловсролын тогтолцоог нэвтрүүлэх байсан юм. Түүний үзэл баримтлалын гол зарчим нь сургалт ба судалгааны хоорондын нягт холбоо гэж үздэг байв.
Хумболдтын санааг хуваалцсан анхны их сургуулийн профессорууд нь Аугуст Бёк (филологи), Альбрехт Таер (хөдөө аж ахуй), Фридрих Карл фон Савиньи (хууль зүй), Кристоф Вилхелм Хуфеланд (анагаах ухаан), Карл Риттер (газарзүй) нар байжээ.