Берлиний Олон Улсын Кино Наадам

Берлиний Олон Улсын Кино Наадам, 2013 он
"Потсдамын талбайн театр"

Берлиний Олон Улсын Кино Наадам (Герман: Internationale Filmfestspiele Berlin товчоор Герман: Berlinale) - Берлин хотод 1951 оноос хойш жил бүр байгуулдаг олон улсын кино наадам юм. Уг наадмын шүүгчид амжилттай оролцсон киног Алтан Баавгай ба Мөнгөн Баавгай шагналаар шагнадаг байна. 400 гаруй киног төрөл бүрийн ангилалд нэр дэвшихийн зэрэгцээ 325.000 үзэгчид (нийт оролцогч, шүүгчдийн хамтаар 490.000) үзэн сонирхдог дэлхийн томоохон олон нийтийн хамардаг кино наадмуудын нэг юм. Дэлхийн 130 улсаас 16.000 орчим мэргэжлийн уран бүтээлчид оролцдог аж[1].

1978 оноос өмнө зуны улиралд болдог байгаад одоо 2-р сард болдог болжээ. Берлинале бол дэлхийн өнцөг булан бүрээс уг наадамд оролцуулахыг хичээдгээрээ Каннын Кино Наадмаас ялгаатай байна.

Потсдамын талбай дахь Берлинале ордонд киноны нээлтүүд болдог.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Тус наадам 1951 оноос хойш зохион байгуулагдаж байна. Баруун Берлинд тус Наадмыг үүсгэн байгуулагчид нь АНУ, Их Британи, Франц зэрэг Дэлхийн 2-р дайны холбоотон улсууд юм. Энэхүү кино наадам байгуулагдсан эхний жилд Германы шүүгчид шагналыг тодруулж гардуулдаг байсан бол 1952-1955 онд үзэгч олны болон гадаадын холбогдох сэтгүүлийн санал асуулга зэрэг дээр үндэслэн явуулдаг болжээ. “Шилдэг мюзикл”, “Шилдэг драм”, “Шилдэг адал явдалт кино”, “Шилдэг инээдмийн кино” гэсэн төрлөөр шилдгүүдээ тодруулдаг.

Кино наадмын 2019 оны шүүгчид.

1956 оноос хойш шагнал гардуулах шийдвэрийг олон улсын шүүгчид хамтран гаргадаг болсон. Наадмын гол шагнал бол шилдэг кинонд олгодог “Алтан баавгай” юм. "Мөнгөн баавгай"-г "Шилдэг найруулагч", "Шилдэг эрэгтэй жүжигчин", "Шилдэг эмэгтэй жүжигчин", "Шилдэг хөгжим", "Урлагийн шилдэг" гэсэн төрлүүдэд олгодог. Альфред Бауэрийн нэрэмжит шагналыг "Кино урлагт шинэ чиглэл-зам нээсэн" киног шалгаруулж олгодог байна.

"Берлинале-2006" наадамд анх удаа шилдэг дебют /эхлэл/ киноны шагналыг хүртээж эхэлжээ.

1956 онд Берлинале олон улсын кино наадам гэсэн албан ёсны статусыг авсан юм. Уралдааны хөтөлбөрт наадам эхлэхээс 12 сарын өмнө бүтээсэн, бусад наадамд үзүүлээгүй уран сайхны болон богино хэмжээний кинонууд оролцдог журамтай болсон байна.

Дүрмийн дагуу Берлиналед 350 орчим кино үзүүлдэг бөгөөд эдгээр киног 150,000 орчим үзэгчдийн шүүлтүүрээр оруулдаг байна. 2020 оны 8-р сард Берлиний кино наадмын зохион байгуулагчид 2021 оноос шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг тус наадмын үеэр олгохгүй гэж мэдэгдсэн. Харин үүний оронд шилдэг гол дүрийн жүжигчин, шилдэг туслах дүрд хоёр "Мөнгөн баавгай" шагналыг өгдөг болжээ. Эдгээр нь Берлиний кино наадмын гол уралдааны олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүнээр ялагчдыг тодруулдаг шагналууд гэж тодотгосон юм. Наадмын шинэ шийдвэр нь хүйсийн тэгш байдлыг хангахад анхаардаг уламжлалаа үргэлжлүүлж байгаа ажээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Берлинале – Викимедиа дуу дүрсний сан
 Commons: Берлиний Олон Улсын Кино Наадам – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. Berlinale 2014 – Zahlen und Fakten, 5. Mai 2014.