Jump to content

Берлиний амьтны хүрээлэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Берлиний амьтны хүрээлэнгийн үүд

Берлиний амьтны хүрээлэн (герм: Zoologischer Garten Berlin) -Берлин хотын Тиергартен дүүрэгт 35 га талбайг эзэлдэг бөгөөд Германы хамгийн том амьтны хүрээлэнгийн нэг юм. Гурван давхарт зөвхөн загас гэлтгүй мөлхөгчид, хоёр нутагтан, шавж, сээр нуруугүй амьтдыг багтаасан зэргэлдээх аквариумын хамт Берлиний амьтны хүрээлэн нь Берлин хотын гол үзмэрүүдийн нэг юм.

Жил бүр уг амьтны хүрээлэнг 2.6 сая орчим хүн үздэг байна.

Германы анхны болон дэлхийн ес дэх амьтны хүрээлэн болох Берлиний амьтны хүрээлэн 1844 оны 8-р сарын 1-нд анх нээгджээ. Хаан Фридрих Вильгельм IV Берлин хотын Тиергартен цэцэрлэгт хүрээлэнд байсан хэд хэдэн амьтдыг амьтны хүрээлэнд хандивласан байна.

1869 онд доктор Генрих Бодинус захирал болсон байна. Түүний үед гөрөөсний хашаа барьсан бөгөөд энэ нь юуны түрүүнд чамин хэв маягтай байсны ачаар жуулчдын сонирхлыг татахуйц газар болжээ. Хожим нь заан, тэмээн хяруул, фламинго байрлах тусгай сав болон алдарт Элефантенторын хаалгыг барьсан ажээ. Амьтны хүрээлэнгийн талбай дээр янз бүрийн павильон, ресторанууд бас бий болсон.

1888 онд германы амьтан судлаач доктор Людвиг Хек амьтны хүрээлэнгийн удирдлагыг гартаа авч, амьтны төрлийн тоог нэмэгдүүлсэн нь удалгүй Лондонгийн амьтны хүрээлэнгийнхтэй энэ тэнцэх болов.

1990 онд Хоёр Герман нэгдсэний дараа Европын хамгийн том ландшафтын амьтны хүрээлэн гэгддэг Зүүн Берлин дэх Тиерпарк амьтны хүрээлэнтэй нэгдэх ажил эхэлсэн.