Jump to content

Берлиний марафон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Берлиний марафон (герман. Berlin-Marathon, албан ёсоор BMW Berlin-Marathon)- дэлхийн хамгийн нэр хүндтэй марафон гүйлтийн нэг бөгөөд AIMS-ийн хамгийн ууган гишүүн юм. 2005 оноос хойш Дэлхийн марафоны дээд лигийн гишүүн. Марафон гүйлтийг Германы Берлин хотын гудамжинд жил бүрийн 9-р сарын сүүлийн амралтын өдрүүдэд буюу бямба, ням гарагт зохион байгуулдаг уламжлалтай.

1974 оноос хойш жил бүр зохиогддог уг арга хэмжээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сонгомол түвшний засмал замын гүйлтийн тэмцээн, үзэгч олонд зориулсан уралдаан, дугуйтай тэшүүрийн уралдаан, тэргэнцэрийн уралдаан, гар дугуйн уралдаан зэрэг 42,195 километрийн (26,219 миль) марафон гүйлтийн олон төрөл багтдаг.

Берлиний марафон нь Лондон, Нью-Йорк, Чикаго болон Бостоны марафоны нэгэн адил дэлхийн хамгийн олныг хамарсан алдартай (60,000 оролцогч, үүнээс 40,000 орчим гүйгч) бөгөөд барианы эхний 10 тамирчны үзүүлсэн дундаж хурдны хугацаагаар дэлхийн хамгийн хурдан марафон юм.

Берлиний марафоны үеэр тогтоосон дэлхийн дээд амжилтууд

[засварлах | кодоор засварлах]
Он Нэр Улс Амжилт Хүйс
2023 Tигст Aссефа Этиоп 2:11:53 Эм
2022 Элиуд Кипчоге Кени 2:01:09 Эр
2018 Элиуд Кипчоге Кени 2:01:39 Эр
2014 Деннис Кипруто Kиметто Кени 2:02:57 Эр
2013 Уилсон Кипсанг Кени 2:03:23 Эр
2011 Патрик Макау Mусиоки Кени 2:03:38 Эр
2008 Haile Gebrselassie Этиоп 2:03:59 Эр
2007 Haile Gebrselassie Этиоп 2:04:26 Эр
2003 Пол Тергат Кени 2:04:55 Эр
2001 Наоко Такахаши Япон 2:19:46 Эм
1999 Tегла Лоруп Кени 2:20:43 Эм
1998 Роналдо да Коста Бразил 2:06:05 Эр
1977 Криста Вахленшейк Баруун Герман 2:34:48 Эм