Берлин хотын метро
Харагдац

Берлин хотын метро (герман. U-Bahn Berlin) - Хотын цахилгаан төмөр замтай хамт Германы нийслэл Берлин хотын нийтийн тээврийн гол хэрэгсэл болдог.
Энэ метро нь тус улсын хамгийн ууган бөгөөд 1902 онд нээгдсэн. Вернер фон Зименс үүний зураг төсөлд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн юм.

2021 оны байдлаар Берлиний метро "U-Bahn" сүлжээ нь 173 буудал, 9 шугамаас бүрдэх бөгөөд нийт урт нь 151.7 километр юм. Замын 80% орчим нь газар доор байрладаг. Жилд 553.1 сая зорчигч тээвэрлэдэг (2017) байна.
Шугамууд
[засварлах | кодоор засварлах]| Шугам | Чиглэл | Ашиглаж эхэлсэн он | Сүүлд сунгасан он | Урт | Өртөөний тоо |
|---|---|---|---|---|---|
| Действующие линии | |||||
| Uhlandstraße ↔ Warschauer Straße | 1902 | 1926 | 8,81 км | 13 | |
| Pankow ↔ Ruhleben | 1902 | 2000 | 20,39 км | 29 | |
| Warschauer Straße ↔ Krumme Lanke | 1913 | 1929 | 18,9 км | 24 | |
| Nollendorfplatz ↔ Innsbrucker Platz | 1910 | — | 2,86 км | 5 | |
| Hauptbahnhof ↔ Hönow | 1930 | 2020 | 22,4 км | 25 | |
| Alt-Tegel ↔ Alt-Mariendorf | 1923 | 1966 | 19,88 км | 29 | |
| Rathaus Spandau ↔ Rudow | 1924 | 1984 | 31,76 км | 40 | |
| Wittenau ↔ Hermannstraße | 1927 | 1996 | 18,04 км | 24 | |
| Rathaus Steglitz ↔ Osloer Straße | 1961 | 1976 | 12,52 км | 18 | |
| Хаагдсан шугам | |||||
| Hauptbahnhof ↔ Brandenburger Tor | 2009 — 2020 | — | 1,4 км | 3 | |
Берлиний метроны өртөөнүүд болон хонгилуудад GSM гар утасны сүлжээ авах боломжтой. Үүний дэд бүтцийг 1995 онд суурилуулсан бөгөөд U-Bahn-д гар утасны үйлчилгээг дэмжсэн анхны системүүдийн нэг байв. Мөн бүх буудлуудад үнэгүй Wi-Fi ашиглах боломжтой.