Jump to content

Бернард Шоу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жорж Бернард Шоу, 1909 он.

Жорж Бернард Шоу (англи. George Bernard Shaw; 1856 оны 7-р сарын 26-нд Их Британи, Ирландын Нэгдсэн Хаант улсын Дублин хотод төрж, 1950 оны 11-р сарын 2-нд Их Британийн Хартфордшир хотод нас барсан) — Ирландын жүжгийн болон романы зохиолч, 1925 оны Уран зохиолын Нобелийн шагналтан бөгөөд Ирландын уран зохиолын хамгийн алдартай хүн.

Жорж Бернард Шоу 1856 оны 7-р сарын 26-нд Дублин хотод үр тарианы худалдаачин Жорж Шоу, мэргэжлийн дуучин Лусинда Шоу нарын хүү болон мэндэлжээ. Тэрээр тайзны дуучин Лусинда Фрэнсис, Элеонора Агнес гэсэн эгч, дүү хоёртой байв.

Бернард Шоугийн анхны жүжгийг 1892 онд тайзан дээр тоглосон. Арван жилийн дараа тэрээр аль хэдийн алдартай жүжгийн зохиолч болжээ. Тэрээр амьдралынхаа туршид 67 жүжгийн зохиол, роман, шүүмж, эссэ, 250 мянга гаруй захидал бичсэн байна.