Jump to content

Берриит

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Берриит (Англи: Berryite) нь Pb3(Ag,Cu)5Bi7S16 химийн томьёотой эрдэс юм. Энэ нь саарал болон хөх саарал өнгийн, моноклин талст призм хэлбэрээр тохиолдоно. Гэрэл нэвтрүүлэхгүй (тунгалаг бус) бөгөөд металлаг гялбаатай. Моосын хатуулаг нь 3.5, харьцангуй нягт (нягтын жин) нь 6.7 байна. Энэхүү эрдсийг анх 1965 онд рентген дифракцийн аргаар эрдэс судлаач Леонард Гаскуан Берри (1914–1982) тодорхойлжээ. Берриит нь АНУ-ын Колорадо мужийн Парк болон Сан Хуан тойргуудаас олддог. Колорадод сульфид агуулсан кварцын судлуудад тохиолдох бөгөөд, мөн Гренландын Ивигтут орчимд сидерит ихтэй криолиттой хамтилэрдэг.