Бертольт Брехт
Харагдац

Бертольт Брехт (герм. Bertolt Brecht; бүтэн нэр -Ойген Бертхольд Фридрих Брехт, Eugen Berthold Friedrich Brecht, 1898 оны 2-р сарын 10-нд Аугсбург хотод төрж, 1956 оны 8-р сарын 14-нд Берлинд нас барсан) - Германы жүжгийн зохиолч, яруу найрагч, театрын зүтгэлтэн, урлагийн онолч, "Берлинер чуулга" театрыг үүсгэн байгуулагч.
Яруу найрагч, жүжгийн зохиолч Брехтийн бүтээл туульсийн театрын онол, улс төрийн үзэл бодол нь үргэлж маргаан дагуулсаар ирсэн. Гэсэн хэдий ч 1950-иад онд Брехтийн жүжгүүд Европын театрын тайзнаа бүрэн тоглогдож байжээ.
Б.Брехтийн зохиосон алдартай жүжгүүд
[засварлах | кодоор засварлах]- 1918 — «Ваал» (герман. Baal)
- 1920 — «Шөнө дундын бөмбөрүүд» (герман. Trommeln in der Nacht)
- 1926 — «Хүн бол хүн» (герман. Mann ist Mann)
- 1928 — «Хямдхан дуурь» (герман. Die Dreigroschenoper)
- 1931 — «Гэгээн Иоанна» (герман. Die heilige Johanna der Schlachthöfe)
- 1931 — «Эх» (герман. Die Mutter); Максим Горькийн зохиолоор
- 1938 — «Гурав дахь эзэнт улсын айдас ба цөхрөл» (герман. Furcht und Elend des Dritten Reiches)
- 1939 — «Кураж эх ба түүний хүүхдүүд» (герман. Mutter Courage und ihre Kinder )
- 1939 — «Галилейн амьдрал» (герман. Leben des Galilei, хоёр дахь хувилбар — 1945)
- 1940 — «Пунтила ноён ба Матти зарц» (герман. Herr Puntila und sein Knecht Matti)
- 1941 — «Артуро Уи» (герман. Der aufhaltsame Aufstieg des Arturo Ui)
- 1941 — «Сычуанаас ирсэн сайн хүн» (герман. Der gute Mensch von Sezuan)
- 1943 — «Швейк дэлхийн хоёрдугаар дайнд» (герман. Schweyk im zweiten Weltkrieg)
- 1945 — «Кавказын шохойн тойрог» (герман.. Der kaukasische Kreidekreis)
- 1954 — «Турандот буюу цагаатгагсдын чуулга уулзалт» (герман.. Turandot oder Der Kongreß der Weißwäscher)