Беслан Мудранов

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Беслан Мудранов
тамирчны тухай
Бүтэн нэрБеслан Заудинович Мудранов
Төрсөн өдөр1986 оны 7 сарын 7 (1986-07-07) (33 настай)
Төрсөн газарЗХУ, Кабард-Балкар, Баксан
Яс, үндэскабард ястан
Улс, орон Орос Орос (ОХУ)
Тамир, спортэрэгтэй жүдо
2016-08-13-ы байдлаар мэдээлэв.

Бесла́н Мудра́нов (1986 онд төрсөн) — Оросын жүдочин. Олимпын аварга.

Тамирчин[засварлах | edit source]

Беслан Мудранов жүдогийн 60 кг жинд барилддаг. 2012 онд олон улсын хэмжээний мастер цол хүртсэн.

2010, 2011 оны ДАШТ-д оролцсон.

2012 онд Челябинскт Европын аварга болсон бол 2014 онд Монпельед Европын аварга, 2014 онд Челябинскт Дэлхийн аварга, 2015 онд Бакуд Европын наадмын аварга, 2016 онд Рио-де-Жанейрод олимпийн аварга цол хүртжээ.

Хувь хүн[засварлах | edit source]

Беслан Заудинович Мудранов 1986 оны 7 сарын 7-нд ЗХУ-ын Кабард-Балкар орны Баксан хотод төрсөн.

Кабард ястан (черкес). Аав нь жолооч, ээж нь гэртээ. Ах нь мөн жүдогоор хичээллэжээ.

Беслан Мудранов 13 наснаасаа жүдогоор хичээллэсэн. Самбо, чөлөөт бөхөөр мөн хичээллэж байв.

Одоо эхнэр, хоёр охины хамт амьдардаг.

Цахим холбоос[засварлах | edit source]