Jump to content

Бидний хот

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бидний хот бол Амеркийн жүжгийн зохиолч Торнтон Вилдерийн гурван бүлэгт жүжиг юм . Энэ жүжиг 1901- 1913 оны хоорондох Амеркийн зохиомол жижиг хот болох Гроверс корнэрсийн оршин суугчдын өдөр тутмын амьдралыг өгүүлдэг . Жүжиг нь тайзны чимэглэл болон эд хэрэгсэл төдийлөн ашигладаггүйгээрээ онцлог бөгөөд жүжигчид үйлдлээрээ хүний амьдралын нийтлэг зүйлсийг онцолдог. Тайзны менежер нь жүжгийн хөтөчийн үүргийг давхар гүйцэтгэж үзэгчидтэй ярилцан заримдаа " зочин илтгэгч " гарган хотын түүхийг хэлэлцдэг . Зохиол нь Жеорж Гиббс болон Эмили Уэббс хоорондын харилцаанд төвлөрч , тэдний хүүхэд насны нөхөрлөлөөс гэрлэлт болон үхэл хүртэл өгүүлдэг . Эцсийн бүлэг оршуулгын газар өрнөн , хүмүүс амьдралынхаа хамгийн энгийн мөчүүдийн үнэ цэнийг мэддэггүй талаар сэтгэл хөдөлгөм хэлэлцээр хийдэг . Бидний жижиг хот нь Пулитцерсийн шагнал хүртсэн ба Амеркийн театрд хамгийн алдартай , олон удаа тоглогдсон юм.