Jump to content

Билдербергийн уулзалт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Билдербергийн уулзалт анх 1954 онд Бельгийн хатан хаан Беатрисын аав, хунтайж Бернардо, Давид Рокфеллер, Польшийн аристократ Иосиф Ритенгер нарын санаачилгаар Атлантын далайн хоёр талын хоорондоо яриа хэлэлцээ явуулах албан ёсны гүүр болгох, мөн дэлхийд коммунизм түргэн дэлгэрэхийг хазаарлан тогтоох зорилготойгоор үүсгэн байгуулсан түүхтэй ажээ.

Бильдербергийн бага хурал, групп гэж байдаг бөгөөд тэд жилд нэг удаа ихэвчилэн Бельгид цугларч хуралддаг. Тэднийг дэлхийн сүүдрийн засгийн газар гэж нэрлэх ч тохиолдол байдаг. Энэ клубын уулзалт нь хэнд ч үл мэдэгдэм маш нууцлаг явагддаг. Олон нийтийн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд түүнд оролцдоггүй бөгөөд харин оролцогчид нь "ам нээхгүй, нууцаа хадгална" гэсэн тангарагтай байдаг.

Тэднийг бас G-20 буюу "Их хорь" -ийн уулзалт гэж нэрлэх нь бий. Уулзалтанд ойролцоогоор дэлхийд нэртэй 130 гаруй хаад хатад, төр нийгмийн зүтгэлтэн, цэргийн эрхтнүүд, улс төрчид, банкны эзэд цуглан оролцдог. Тэрхүү уулзалтанд Их Британы хаан хатан, АНУ-ын ерөнхийлөгч, улс дамжсан том корпорацуудын ерөнхийлөгчид, том банкны эзэд, зарим нэрт улс төрчид болох Генри Кессенжир, З.Бзежинский, Жорж Сорос, Рокфеллөр, Ротшильдүүдийн залгамжлагчид оролцдог байна.

Тэд даян дэлхийн байдлыг шүүн хэлэлцэж зарим асуудлаар шийдвэр зөвлөмж гаргадаг байна. Нобелийн шагналыг хэнд олгохыг хэлэлцдэг гэхээр улс төрийн талаар нилээд нарийн, их багагүй асуудлыг шийддэг болох нь мэдэгдэнэ. Энэ байгууллагын төр штаб нь Голланд улсын Лейдон хотод байрладаг ажээ.

Бильдербергийн талаар Данэль Эстулин гэгч хүн "Бильдербергийн группын үнэн түүх" хэмээх ном бичсэн нь дэлхийн 42 улсад 24 хэлээр 155000 ширхэгээр хэвлэгдэн тараагджээ. 1995 онд Дэлхийн шинэ журмын бэлтгэл ажлаар уулзсан Сан-Франциско хотоын Пайрмонт зочид буудалд болсон уулзалтан дээр "20:80" гэсэн нэг тоог их л нууцлан хэлэлцсэн нь XXI зуунд дэлхийн хүн амын 20 хувийг үлдээн 80 хувийг нь устгана гэсэн төлөвлөгөө байсан ажээ.