Билл Гэйтс

Билл Гэйтс
Төрсөн1955 оны 10 сарын 28 (1955-10-28) (68 настай)
Сиаттл, Вашингтон, АНУ
ҮндэстэнАмерик
Аль хотын суугуулМедина, Вашингтон
Төгссөн сургуульХарвардын Их Сургууль (1975 онд гарсан)
АжилChairman of Microsoft (non-executive)
Co-Chair of Bill & Melinda Gates Foundation
Director of Berkshire Hathaway
CEO of Cascade Investment
ХөрөнгөUS$54 billion (2010)[1]
Эхнэр (нөхөр)Мелинда Гэйтс
Хүүхэд3
Эцэг эхУильям Гэйтс, эцэг
Мэри Максвелл Гэйтс
Гарын үсэг
Цахим сүлжээ
Bill Gates

Билл Гэйтс (бүтэн нэр нь III Уйльям Хенри Гэйтс, Англи: William Henry "Bill" Gates) нь АНУ-ын бизнесмэн, мэдээллийн технологи, компьютерийн программ хангамжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Майкрософт компанийг үүсгэн байгуулагч юм. Тэрээр 1955 оны 10 сарын 28-нд Сиэтл хотод төржээ. Аав нь өмгөөлөгч, ээж нь багш. Билл Гэйтс дунд сургуульд байхдаа компьютерыг шимтэн сонирхох болж энгийн хялбар программуудыг зохиож эхэлсэн байна. Дунд ангид байхдаа өөрийн зохиосон программыг худалдах анхныхаа компанийг байгуулж байжээ. Тэрээр эцэгтэйгээ адил хуульчийн мэргэжил эзэмшихээр 1973 онд Харвардын Их Сургуульд элсэн орсон боловч 1975 онд сургуулиа орхисон байна. Дунд сургуулийн найз Пол Аллентай хамтран Майкрософт компаниа байгуулжээ.

Гэйтс 31 насандаа АНУ-н түүхэн дэхь хамгийн залуу тэрбумтан болсон ба 1997 оноос хойш дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлсээр байгаа юм.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Bill Gates topic page. Forbes.com. Retrieved September 2010.