Бирваагийн Мөнхболд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Монгол Улсын Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч[засварлах | edit source]

Бирваагийн Мөнхболд нь 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. Б.Мөнхболд нь 1974-1986 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийг төгөлдөр хуурч мэргэжлээр, 1986-1992 онд Армен улсын хөгжмийн дээд сургуулийн хөгжмийн зохиолч мэргэжлээр, 1996-1998 онд УБИС-ийн магистрантурыг тус тус төгссөн. 1992-1993 онд Хөгжмийн багшийн коллежд багш, 1993-1995 онд чөлөөт уран бүтээлч, 1995-2000 онд СУИС-д багш, 2000-2004 онд чөлөөт уран бүтээлч, 2004 оноос одоог хүртэл хөгжим бүжгийн дунд консерваторт багшаар ажиллаж байна.


Шагнал урамшууллын талаарх мэдээлэл

2003 онд “Монголын хөгжмийн зохиолчдын нэрэмжит шагнал “Моринхуур-2003” наадмын тусгай шагнал

2004 онд “Алтан намар-2004” наадмын Гран при

2006 онд “Алтан намар 2006” наадмын дэд байр

2007 онд "Моринхуур 2007” наадмын шагналт байр

2008 онд Монгол Улсын засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” тэмдгээр

2009 онд “Галдан Бошигт” 4 ангит симфони сюитээр “Алтан намар-2009” наадмын Гранпри шагнал

2009 онд Байгаль экологийн хурц сэдвийг хөндсөн “Шар тэнгисийн тарчлаан” жүжгийн хөгжмөөр “Гэгээн муза 2009” наадмын шилдэг хөгжмийн зохиолч шагнал

2009 онд Морин хуур симфони найрал хөгжмийн концерт, Ятга симфони найрал хөгжмийн концерт, төгөлдөр хуурын Сонат зэрэг бүтээлээрээ Монгол улсын Төрийн дээд шагнал Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн.

2012 онд “Лусын охид” хүүхдийн дуулалт жүжгийн хөгжмөөр “Гэгээн муза-2012” наадмын шилдэг хөгжмийн зохиолч

2014 онд "Галдан Бошгот" дуулалт жүжгээр жүжгээр “Гэгээн муза-2014” наадмын шилдэг хөгжмийн зохиолчоор тус тус шалгарсан.


Бүтээлийн жагсаалт

1993 онд Гобой хөгжмийн зэмсэгт зориулсан “Шог аялгуу”

1996 онд Төгөлдөр хуурт зориулсан I концерт

1998 онд Симфонетта

1999 онд Төгөлдөр хуурт зориулсан “Уран сэтгэмж”

2003 онд Сопрано, альт, саксафон хөгжимд зориулсан симфони хөгжмийн концерт

2004 онд Ятгын концерт

2005 онд Морин хуурын чуулгад зориулж бичсэн “Дуут төвөргөөн” удиртгал

2005 онд Морин хуурт зориулсан квартет

2006 онд Морин хуурын концерт

2007 онд “Суудал” драмын жүжгийн хөгжим

2007 онд Төгөлдөр хуурын II концерт

2008 онд Хуучир Симфони найрал хөгжмийн концерт

2008 онд Шанз хөгжмийн Сонато

2009 онд “Галдан бошгот” симфони сюит

2009 онд “Алтан хөрш” хүүхдийн жүжгийн хөгжим

2009 онд “Шар тэнгисийн тарчлаан” дуулалт жүжгийн хөгжим

2009 онд Манай Ла ламын гэгээнийхэн дуу

2010 онд Лимбэ, Цуурын симфони найрал хөгжмийн концерт

2011 онд Эгшигт давалгаа үндэсний цөөхүүл

2011 онд “Хишигтэн” үндэсний их найрал хөгжимд

2011 онд Ятга хөгжимд зориулсан концертина, морин хуур чуулгын хамт

2012 онд “Өрнө ба дорно” төгөлдөр хуурын уран сэтгэмж

2012 онд “Талын аялгуу” моин хуурт зориулсан бүтээл

2012 онд “Лусын охид” хүүхэлдэйн жүжгийн хөгжим

2012 онд “Мөрөөдлийн үзэг” драмын жүжгийн хөгжим

2013 онд “Монголын их хатад” туульсийн бүжгэн жүжгийн хөгжим

2013 онд “Мял Богд” бурханы бүтээлээр хүүхэлдэйн жүжгийн хөгжим

2013 онд Ёочин хөгжмийн Сонато, үндэсний их найрал хөгжмийн хамт

2014 онд “Галдан бошгот” дуулалт жүжиг

2014 онд “Тэнгэрлэг оршихуй” 3 оркесторт зориулсан удиртгал

2015 онд Морин хуурт зориулсан квартет

2015 онд Дэлхийн морин хуур чуулгад зориулсан 6 ангит сюит

2015 онд Буриадын 21 дацанд зориулсан магтуу

2016 онд “Цагаан дара эх” бүжгийн хөгжим

2016 онд “Монголын их амар амгалан” ятгын уран сэтгэмж

2017 онд Морин хуурт зориулсан “Хязгааргүй орчлон” Сонато

2018 онд “Эхийн сэтгэл, хүүгийн захидал” моно дуурь

2018 онд Казак ардын дуунаас сэдэвлэсэн, төгөлдөр хуурт зориулсан “Уран сэтгэмж”

2019 онд Ятга хөгжмид зориулсан “Эгшигт эхийг урихуй” уран сэтгэмж

2019 онд Далай багшийн үг “Ламын гэгээнд зориулсан магтуу”

2019 онд Эрч хүч симфони хөгжимд зориулсан удиртгал

2019 онд Морин хуурт зориулсан токкато

Дотоод, гадаадад тоглогдсон томоохон бүтээлүүд 2000 онд АНУ-ын Сан-Франциско хотод төгөлдөр хуурч Мимаки Кано төгөлдөр хуурт зориулсан “Уран сэтгэмж” бүтээлийг тоглож хөгжим судлаач, тоглогчдын талархлыг хүлээсэн. 2001 онд Герман Улсын Дарамштатад хотод зохиогдсон Олон улсын хөгжмийн наадамд симфонеета бүтээл тоглогдож Олон улсын хөгжмийн зохиолч, судлаачдаас өндөр үнэлгээ авсан. 2003 онд Японд “Ардын баяр наадам“ удиртгал тоглогдсон. 2005 онд БНХАУ-д зохиогдсон Монголын соёлын өдрүүдээр Бээжин, Шанхай хотуудад ятга хөгжмийн концерт тоглогдож, үзэгчдийн талархлыг хүлээсэн. 2006 онд Австрийн Вена хотод зохиогдсон Монголын соёлын өдрүүдээр Морин хуурын чуулгад зориулсан “Дуут төвөргөөн” удиртгал тоглогдсон. 2010 онд Анхны бие даасан “Галдан Бошгот” симфони концертоо УДБЭТеатрт амжилттай тоглуулсан. 2013 онд Оросын Холбооны улсад “Морин хуур, симфони найрал хөгжмийн концерт” тоглогдсон. 2013 онд АНУ-ын Виржиня мужийн Арлингтон хотын Спектрум театрт төгөлдөр хуурт зориулсан сонатыг төгөлдөр хуурч Эндрью Краус амжилттай тоглов. 2015 онд Япон улсын Токио хотноо дэлхийн морин хуур чуулгад зориулсан 6-н ангит Үндэсний симфони сюит 2016 онд Бээжин хотын Сувдан театр /Бээжингийн улсын төв театр/-т ятга, симфони найрал хөгжмийн концерт нь тоглогдсон. 2017 онд Франц Шубертын алтан тайзнаа Морин хуурын концерт нь тус тус тоглогдсон юм.