Jump to content

Бирмингемийн их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бирмингемийн их сургууль (Англи: University of Birmingham) нь Английн Бирмингем хотод байрладаг улсын судалгааны их сургууль юм. 1900 онд хатан хааны зарлигаар байгуулагдсан бөгөөд өмнө нь 1825 онд байгуулагдсан Куинс Коллеж Бирмингем (анагаахын их сургууль), мөн 1875 онд Сэр Жосая Мэйсон үүсгэн байгуулсан Мэйсоны Шинжлэх Ухааны Коллежийн үргэжлэл юм. Энэ сургууль нь Англид хотын захиргааны байгууллагаас дэмжлэг авч, хатан хааны зарлигаар байгуулагдсан анхны улаан тоосгон их сургуулиудын нэг бөгөөд өөрийн гэсэн удирдлагатай, бие даасан анхны их сургууль болсон юм. Мөн Бирмингемийн их сургууль нь Британийн топ судалгааны сургуулиудын Рассел групп болон дэлхийн судалгааны их сургуулиудын “Universitas 21” сүлжээний анхны гишүүдийн нэг юм. 2022-2023 оны байдлаар 24,885 бакалаврын, 13,825 магистрын оюутантай байсан бөгөөд энэ нь оюутны тоогоор Их Британид 10-д багтаж байна. 2023–2024 оны санхүүгийн жилийн орлого нь 926 сая фунт байсан бөгөөд үүнээс 205.2 сая фунт нь судалгааны тэтгэлэг, гэрээнүүдээс орж ирсэн. Харин нийт зардал нь 726.5 сая фунт болсон байна. 2021 оны Судалгааны Шалгуур Үнэлгээгээр (REF), Бирмингемийн Их Сургууль судалгааны дундаж үнэлгээгээр 129 сургуулиас 13-т жагссан бөгөөд энэ нь 2014 онд 31-т байсан байрнаас огцом ахисан үзүүлэлт юм.