Бисмайт
Харагдац
Бисмайт Бисмайт нь висмут исэл эрдэс( bismuth oxide mineral) , висмутын триоксид( bismuth trioxide) буюу Bi2O3 юм. Энэ нь моноклин эрдэс боловч нийтлэг хэлбэр нь том бөгөөд макроскоп талст (mscroscopic crystals)-гүй шаварлаг байдаг. Өнгө нь ногооноос шар хүртэл өөр өөр байдаг. Моссын шатлалаар хатуулаг нь 4-5, тодорхой жин нь 8.5-9.5 бөгөөд энэ нь металл бус эрдэсийн хувьд өндөр үзүүлэлт юм. Бисмайт нь анхдагч висмут эрдэсээс үүсдэг хоёрдогч исэлдэлтийн бүсийн эрдэс юм. Анх 1868 онд Невада мужийн Голдфилдээс, дараа нь Германы Саксони мужийн Оре уулсын Шнееберг дүүргээс тодорхойлогдсон.