Биткоин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Биткоины кодчилсон цаасан "түрүүвч", үүгээр хэрэглэгч мөнгөө биедээ авч явж хэрэгтэй газраа сканердуулж мөнгөө зарцуулна
Биткоины электрон "түрүүвч"

Биткоин анх 2008 оны арван нэгдүгээр сарын нэгэнд өөрийгөө Satoshi Nakamoto гэж нэрлэсэн нэгэн програмист нөхрөөс үүдэлтэй юм. Тэрээр анх bitcoin-ийн санааг гаргаж, загварыг боловсруулж, эх кодыг бичжээ. Түүний анхны санаа нь аливаа засгийн газраас хараат бус хүн болгоны хэрэглэж болох аливаа шилжүүлэг хийхэд дундын банк эсвэл гуравдагч этгээдийг ашиглах шаардлагагүй, шимтгэл төлөхгүй (маш бага) тийм мөнгөн тэмдэгтийг бүтээхийг хүссэн гэж тайлбарлаж байгаа юм. Ер нь бол амархан хямралд хүргээд байдаггүй, доллар, евро зэргийг орлох валют бүтээх явдал байжээ.  

АНУ-ын засгийн газраас нэгдсэн нэг удирдлагагүй биткойныг нэгдмэл бус виртуаль валют гэж тодорхойлсон. Хэвлэлд биткойныг кодчилсон валют, цахим мөнгө гэж нэрлэдэг. Биткоин нь одоогоор хамгийн их зах зээлийн үнэлгээтэй цахим мөнгө бөгөөд түүний араас Litecoin ба Dogecoin зэрэг бусад дижитал мөнгөнүүд үүсчээ. Одоогоор АНУ-д ба Европт олон зуун компаниуд үйлчилгээний газрууд биткоиныг албан ёсны төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрч үйлчилгээ хийдэг.

Та хэн нэгэнд мөнгө шилжүүллээ гэж үзэхэд банк дахь өөрийн данснаас нөгөө хүнийхээ банк дахь данс уруу шилжүүлэг хийнэ. Юм худалдан авахад ч гэсэн карт ашигласан ч адилхан үйлдэл хийгдэнэ. Харин биткойн бол peer-to-peer систем юм. Юу гэсэн үг вэ гэвэл биткойнийг ашиглаж байгаа тохиолдолд та биткойнийн P2P системийг ашиглан ямар ч дундын зохицуулагчгүйгээр (банк г.м) нөгөө хүндээ шууд мөнгөө дамжуулана. 

Гэхдээ банкны зарчмаас арай өөр. Та хэн нэгэн уруу мөнгө шилжүүлэхэд биткойнийн сүлжээ ашиглан илгээх ба таны гүйлгээг сүлжээнд байгаа бүх хүн мэдэх болно. Танд 10 биткойн байснаас 4-ийг над уруу шилжүүллээ гэж бодоход таны дансанд 6 үлдэж, минийх дөрвөөр нэмэгдэж байгааг сүлжээний бүх хүн мэдэж байх ёстой. Банк ашиглаж байгаа үед таны гүйлгээг банк, та, хүлээн авагч этгээд гурав л мэдэх болохоос, банкны бүх харилцагчид мэдэхгүй. Харин биткойнийн хувьд сүлжээнд байгаа бүх хүн хэнд хэдэн биткойн байгаа, хэн хэн рүү хэдийг шилжүүлсэн гэдгийг мэдэж байдаг. Үүнд л гол гогцоо нь байгаа юм. 

Та банкны үйл ажиллагаа хэрхэн ажилдагийг нарийн мэдэхгүй ч гэсэн түүнд итгэж мөнгөө хадгалуулж янз бүрийн үйлчилгээ авдаг. Хэрвээ ямар нэгэн юм буруу болбол та банктай заргалдана. Биткоинийн хувьд хариуцах эзэн, хүн, байгууллага байхгүй учраас хэнд ч итгэх шаардлагагүй. Учир нь биткойнийн сүлжээ гайхалтай сайн загварчлагдсан, ялангуяа системийн бүхий л эд эсийг математикийн функцээр хянаж, хамгаалж байдаг болохоор айх аюулгүй гэсэн үг.

Түүх[засварлах | edit source]

Энэ бүхэн анх 2008 оны арван нэгдүгээр сарын нэгэнд өөрийгөө Satoshi Nakamoto гэж нэрлэсэн нэгэн програмист нөхрөөс үүдэлтэй юм. Тэрээр анх биткойнийн санааг гаргаж, загварыг боловсруулж, эх кодыг бичжээ. Түүний анхны санаа нь аливаа засгийн газраас хараат бус хүн болгоны хэрэглэж болох аливаа шилжүүлэг хийхэд дундын банк эсвэл гуравдагч этгээдийг ашиглах шаардлагагүй, шимтгэл төлөхгүй (маш бага) тийм мөнгөн тэмдэгтийг бүтээхийг хүссэн гэж тайлбарлаж байгаа юм. Ер нь бол амархан хямралд хүргээд байдаггүй, доллар, евро зэргийг орлох валют бүтээх явдал гэжээ. Nakamoto-г хэн ч хараагүй, хэн ч түүнтэй ярилцаж байгаагүй, bitcoin-ийн хөгжлийн эхэн үед бусад хөгжүүлэгчид түүнтэй имэйл-р харилцдаг байсан боловч 2011 оноос хойш тэрээр нэг ч и-мэйлд хариу ирүүлээгүй ор сураггүй алга болсон. Түүнийг бодит хүн гэдэгт итгэх хүн бараг байхгүй. Nakamoto-ийн цаана ямар нэгэн байгууллага эсвэл зохион байгуулалттай бүлэг хүмүүс байгаа гэж үздэг юм. Зарим нь Америкийн Тагнуулын Төв Газар (NSA) байдаг ч гэж хардах хүн байдаг бол, Жулиан Ассанж байдаг гэж итгэх хүмүүс ч бий. Бүр түүний нэрийг SAmsung, TOSHIba, NAKAmichi, MOTOrola гэх дөрвөн компанийн нууц үйл ажиллагаа гэж ярих ч хүмүүс байдаг. Учир нь түүний санаа нь гайхамшигтай, бүтээл нь хэн ч засварлах шаардлагагүй төс байсан юм. Тиймээс л түүнийг нэг муу програмчин байсан гэдэгт итгэхгүй байгаа хэрэг. Гэхдээ ихэнхи хүмүүс хэн байх нь чухал бус юу бүтээсэн нь чухал хэмээн үзэж биткойнийг хөгжүүлж хэрэглэсээр байна.

Нэгж[засварлах | edit source]

Биткоин гэх системийн нэгж нь Биткоин юм. Биткоиныг илэрхийлдэг тэмдэглэгээнүүд нь BTC,XBT зэргийг хэргэлдэг.Бага хэмжээний Биткоин ыг хэрэглээнд millibitcoin(mBTC), microbitcoin(µBTC) мөн Satoshi гэж хэргэлдэг.Биткоины бүтээгчийг хүндэтгэн Биткоины хамгийн бага хэмжээг satoshi гэдэг ба энэ нь 0,00000001 биткоиныг илэрхийлдэг, Millibitcoin нь 0,001 биткоинтой тэнцүү буюу мянганы биткойн ,Microbitcoin нь 0,000001 биткоинтой тэнцүү буюу зуун мянганы биктоин. Микро биткоин нь заримдаа бит ээр илэрхийлэгдэх нь байдаг.

Эзэмшилт[засварлах | edit source]

Эзэмшигчийн энгийн гинж. Яг үнэндээ нэгээс олон оролт гаралттай байдаг.

Биткоиныг эзэмшинэ гэдэг нь хэрэглэгч биткоинуудаа тодорхой хаягтайгаар холбогдох эрх юм. Тэгхээр төлөгч нь заавал хувийн түлхүүрийн харгалзаатайгаар дижитал гарын үсгийг шилжүүлгэндээ хэрэглэх ёстой гэсэн үг.

Хувийн түлхүүрийн ямарч мэдлэггүй бол шилжүүлгэ гарын үсэг зурагдахгүй тул үрэгдэх боломжгүй юм.Сүлжээ нь нийтийн түлхүүрийг хэрэглэсэн гарын үсгээр баталгаажуулдаг.

Хэрвээ хувийн түлхүүрээ гээсэн тохиолдолд биткоины сүлжээнд ямарч эзэмшигчийн нотолгоогүй болох бөгөөд ямарч зохицуулах аргагүй болно бөгөөд зооснууд нь ямарч хэрэглэх боломжгүйгээр алдагдах юм. Жишээлбэл 2013 онд нэгэн хэрэглэгч 7,500 биткоиноо алдсан бөгөөд энэ тухайн үедээ 7,5 сая ам доллар гэсэн үг. тэр залуу хувийн түлхүүрийг хадгалдаг хатуу дискээ алдсан юм.

Гүйлгээ[засварлах | edit source]

Гүйлгээ нь нэг эсвэл түүнээс олон оролтуудтай байх ёстой.Гүйлгээ хүчин төгөлдөр байхын тулд оролт бүр нь өмнөх гүйлгээнд зарцуулагдаагүй гаралттай байх ёстой.Бүх оролт нь мөн дижитал гарын үсэгтэй байх ёстой. Хэр их оролтыг ашиглах вэ гэдэг нь

хэр хэмжээний зоосоор гүйлгээ хийж байгаагаас харгалздаг.Гүйлгээ нь мөн олон гаралттай байх хэрэгтэй нэг нь олон төлбөрөө

хийж нэг нь шууд явдаг. Гүйлгээний гаралт нь санамсаргүй олон satoshi г зааж чаддаг. жишээ нь бэлэн мөнгөний гүйлгээнд

оролтуудын нийлбэр нь төлбөрийн зорилготой нийлбэрээс илүү гардаг. энэ нөхцөлд нэмэлт гаралт нь хариултыг төлөгчид буцаана.

Ямарч оролтын satoshi нууд нь гаралтын гүйлгээний шимтгэл болж бүртгэгддэггүй.

Биткойны хаягруугаа мөнгө хийхийн тулд хэрэглэгч вэбхуудсны дамжуулах холбоосруу дарна. Энэ нь Биткоины URL scheme ыг ашиглан

IANA д загварын дагуу бүртгүүлсэн хэсгийг агуулдаг. Биткоины хэрэглэгчид нь Electrum Armory той адилаар URL ийг дэмждэг.

Утасны хэрэглэгчид URL ыг QR кодын тусламжтайгаар зохицуулдаг энэ нь хэрэглэгч гараас механикаар биткоины хаягыг зааж өгөх

шаардлаггүй гэсэн үг юм. QR code нь хэрэглэгчийн оролтоос хамаарах төлбөрийн хэмжээг боловсруулдаг. QR код нь дэлгэцэнд

утасны дэлгэцийг харуулах ба дараагийн утасанд харуулдаг.

Олборлолт[засварлах | edit source]

Олборлолт нь нэгэн төрлийн бүртгэлийн үйлчилгээ юм.Олбордлогчид нь блок гинжний тогтвортой мөн бүрэн бүтэн хувирашгүй байдлыг баталгаажуулан шинэ шилжүүлгүүдийг цуглуулан блоконд шилжүүлж байдаг. Шинэ блок нь өмнөх блокынхөө өгсөн блокын гинжиний нэрийг авах ба гинжний мэдээллийг агуулж байдаг.

энэ нь өмнөх блоконд криптографын хаш функцыг ашигладаг ба SHA-256 хаш алгоритмыг хэргэлдэг. нийт сүлжээнд зөвшөөрөгдөхийн тулд шин блок нь заавал proof-of-work гэж зүйлийг агуулж байх ёстой. Proof-of-work нь олборлогчийг өгөгдсөн дугаарыг хайхыг шаарддаг. хэрвээ блок ын өгөгдөл хаш лагдсан байвал өгөгдсөн дугаартайгаа байх болно. үүний үр дүнд дугаарлалт нь сүлжээний хувьд илүү бага байх болно

Хангамж[засварлах | edit source]

Биткоины одоог хүртэлх нээгдсэн хэмжээ

Түрүүн хэлсэнчлэн бидний хэрэглэдэг төгрөгийг баталгаажуулдаг ямар нэгэн хатуу валют, алт мөнгө байдаг бол Bitcoin-ийн цаана хэдэн код л бий. Тэрхүү кодууд хаанаас гараад байна вэ гэхээр.

Юуны түрүүнд блок гэсэн ойлголт бий. Энэ нь bitcoin-ийг зааж байгаа юм. Энэхүү блок нь хоорондоо холбоотой гинжин хэлхэнд холбогдсон байдаг. Тэрхүү блокийг гаргаж авахын тулд хүндхэн бодлого бодох шаардлагатай. Тиймээс блок гаргаж авах үйлдлийг “олборлох” (mining) гэж нэрлэдэг. Систем нь 4 жил тутамд олборлолтыг тал хувиар багасгаж байхаар загварчлагдсан учраас нийтдээ 21 сая ширхэг bitcoin л гарах боломжтой юм. Гэхдээ ийм цөөхөн байвал дэлхийн хүн ам хэрэглэж чадахгүй гэж бодож байж болох юм. Тэгвэл тийм биш 1/100 сая ширхэг (.00000001) bitcoin бүтээж болно. Тэгэхээр хэрэглээнд хязгаар байхгүй гэсэн үг.

Ер нь блокийг тайлахад маш их математик тооцоолол шаардлагатай болдог учраас нэг bitcoin олборлоход жирийн хэрэглээний компьютероор бол нэлээд хэдэн жил шаардагдана. Өөрөөр хэлбэл процессийн асар их хүч шаардлагатай. Тиймээс энэхүү блокийг тайлахын тулд уг сүлжээнд холбогдсон компьютерууд нийлж байж хүчээ нэгтэн ажилласанаар гаргаж авна.

Зарим тохиолдолд хакерууд өөртөө bitcoin гаргаж авахын тулд интернетээр дамжуулан өөр хүний компьютерт вирус халдаан тухайн компьютерыг өөрийн боол болгон ашигладаг. Ингэж халдвар авсан компьютерыг зомбий ч гэж нэрлэдэг. Таны компьютер учиргүй халаад, дуу чимээ нь ихсээд ирвэл компьютерынхаа вирусыг нэг шалгахад буруудахгүй шүү! Учир нь таны компьютер халдвар аваад өөрийн эрхгүй ажиллаж байгаад эвдэрч мадагүй.

Гүйлгээний шимтгэл[засварлах | edit source]

Биткоин АТМ

Гүйлгээний шимтгэлийн төлбөр нь ерөнхийдөө заавал гэхдээ баталгаажуулалтыг хурдасгахад илүү хэрэг болдог.

Төлбөр төлөгч нь энэ шимтгэлийг өгөх сонирхолтой байдаг учир нь энэ нь тэдний гүйлгээ нь блок гинжинд хурдан нэмэгдэх учираас.

олборлогчид нв гүйлгээний үйл явцыг харж дараалалд оруулж сонгодог бөгөөд  ингэхдээ хамгийн өндөр шимтгэл төлсөнөөс эхлэн

гүйлгээг хийдэг. Шимтгэлийн хэмжээ нь гүйлгээний боловсруулалтын хэмжээнээс хамаардаг энэ нь гүйлгээг хийхэд хэдэн оролтыг

үүсгэж ашиглаж байгаагаас хамаардаг.

Хэтэвч[засварлах | edit source]

Хэтэвч нь биткоины шаардлагатай гүйлгээний мэдээллийг хадгалдаг. Хэтэвчийг голдуу далд хийх газар биткоиныг хадгалах газар

Электрон биткоин хэтэвч

гэх зэргээр ойлгодог гэхдээ биткоинууд нь блок гинжнээс гүйлгээ хийгээд ч салахгүй зүйл юм. Хэтэвчийг тайлбарлах арай дээр

арга нь хэтэвч нь биткойныг өөрийн хүссэнээр зарцуулах эрхийн зөвшөөрөлтэй дижитал итгэмжлэл юм. Биткоин нь криптографын

нийтийн түлхүүрийг ашигладаг ерөнхийдөө хоёр криптографын түлхүүр ашиглдаг нийтийн болон хувийн гэж эдгээрийг боловсруулалт хийн гаргаж авдаг. Хамгийн энгийнээр бол Хэтэвч нь эдгээр түлхүүрүүдийн цуглуулга юм.

Энд 2 хэд хэдэн төрлийн хэтэвч байдаг. Программ хангамжийн хэтэвч сүлжээнд холбогдож өөрийн итгэмжлэлээр баталгаажуулснаар

QR code бүхий биткоин дэвсгэрт

холбогдсон сүлжээнд биткоиныг зарцуулах хадгалах.

Программ хангамжийн хэтэвч нь ерөнхий 2 хэсэгт хуваагддаг, Fullclient ,Lightweight client. fullclient нь гүйлгээг шууд дотоод хувилбарыг блок гинжинд баталгаажуулдаг. Lightwieght нь хэрэглэгч өөрөөр хэлвэл блок гинжинд сэрвэрээс задлан ялгаж зөвлөлдсөнөөр зөвхөн сонгогдсон гүйлгээл сэрвэрээс хийх юм.

Хэрвээ Lightweight дээр ажилвал хэрэглэгч сэрвэрийг итгэж гүйлгээг зөвшөөрхийх хүлээх хэрэгтэй. Сэрвэр хэзээ ч биткоиныг

шууд хулгайлж чадахгүй эсвэл гүйлгээг буруу хийж гэхдээ сэрвэр хэрэглэгчрүү буруу утгыг илгээх боломжтой. Хоёр хэсгийг

хоёуланг нь агуулсан программтай бол хэрэглэгч хувийн түлхүүрээ аюулгүй газар хадгалах үүрэгтэй болдог.

Метал биткоин

-Физик хэтэвч нь байж болох хамгийн аюулгүй нь учир нь биткоиныг онлайнаар биш өөртөө итгэмлэгдсэн үрэх боломжтой биткойныг

хадгалдаг гэсэн үг.Жишээлбэл шинэлэг ондоо зоосыг металл дээр, модон дээр эсвлэ хуванцар дээр хэвлэсэн итгэмжлэл. Зарим нь

энгийн цаасан хэвлэл ч байдаг.

Нууцлал[засварлах | edit source]

Биткоин нь нууц нэрээр бичигддэг ханш ,энэ нь жинхэнэ амьдрал дээр байхгүй олдохгүй ч биткоин нь хаягтай байдаг. Биткоин эзэмшигчийн хаяг тодорхой биш байдаг, гэхдээ л бүх гүйлгээний утга блок гинжинд бүх хүнд харагдана.Мөн шилжүүлгийг холбоотой компаниуд пүүсүүд шууд хийж болох ба энэ нь тодорхой хаяган дээрээс л явах учир хүн бүхэнд харагдахуйц баталгаатай болж байгаа юм. Үүнээс гадна Биткоин оо уламжлалт валют руу солихыг хүсвэл хуулийн дагуу бүх хувийн мэдээллийг тухайн хүнээс шаарддаг.

Биткоины эзэнгүйдэл[засварлах | edit source]

хэтэвч болон ижил төстэй программ хангамжийн технологт суурилсан биткоинууд нь энгийн хэрэглээнд эзэнгүйдэл бий болсон байдаг. Судлаачид Биткоин бүрийн түүх блок гинжиний дэвтрэнд бүртгэгдсэн бөгөөд олон нийтэд нээлттэй байна гэж онцлон тэмдэглэсэн. Mөн зарим хэрэглэгч алдаатай шилжүүлгийг хүлээж авахгүй биткоиныг авахаас татгалзаж ч болдог.ямартайч биткоины эзэнгүйдэл нь хөнөөл учруулж болзошгүй юм.жишээлбэл Zerocoin Dark Wallet зэрэг нь хаягын нууцлал мөн ижил төрлийн алдаанаас болдог. Mөн нууц шилжүүлгүүд нь биткоины эзэнгүйдлийг ихэсгэх боломжтой юм.

Хэрэглээ[засварлах | edit source]

Bitcoin-ийг өнөөдөр Америк болон барууны орнуудад хувь хүмүүсээс аваад жижиг үйлчилгээний газрууд их түгээмэл ашиглах болсон. Wordpress, Reddit, Baidu болон OkCupid зарим үйлчилгээндээ bitcoin-оор тооцоо хийдэг болсон. Гэхдээ ханшийн хувьд сүүлийн жилүүдэд асар их нэмэгдэх болсон. Өнөөдрийн байдлаар ам.доллартай харилцах ханш нь 550 ам.доллар болсон байна. Bitcoin-ийн анхны хэрэглэгчид 10000 биткойноор 1 пицца авдаг байсан бол өнөөдөр ийм мөнгөтэй хүн саятан гэсэн үг. Энэхүү ханшийн өсөлтийг шинжээчид хятадын аварга Baidu ашиглах болсонтой холбон тайлбарлаж байгаа. Гэхдээ ховор зүйл үнэд ордог шиг нийтдээ 21 сая ширхэг л байгаа дээр нь гаргаж авахад туйлын төвөгтэй учраас үнэ цэнэтэй болсон байх.

Саяхан холбооны мөрдөх товчоо (FBI) хар тамхи, зэвсэг зэрэг хууль бус наймаа онлайнаар худалдаалдаг байсан Silk Road хэмээх сайтыг хааж эзэмшигчийг нь олж баривчилсан юм. Учир нь уг сайтаар гүйлгээгээ bitcoin-оор хийдэг байсан юм. Энэ нь Bitcoin-ийн сул талыг харуулж байгаа юм. Ямар нэгэн хариуцах банк, засгийн газар мэт байгууллага байхгүй учраас үүнийг хууль бус наймаанд ашиглахад ямар ч саад байхгүй гэсэн үг.

Гэхдээ Bitcoin-ийн давуу тал олон учраас сонирхож ашиглах энгийн иргэдэг болон байгууллагуудын тоо өссөөр байна.