Бичгийн утгачийн хүрээлэн
Бичгийн утгачийн хүрээлэн (хятадаар: 翰林院, пиньинь галиг: Hanlin yuan) нь эртний хятадын Тан улсын үеэс нааш феодалын улс бүр бийрийн үзүүр, үгийн уранд шүтсэн бичгийн утгач түшмэдийг нэгтгэсэн төрийн байгууллага юм. Түүнээс хойш хятадын хөрш солонгос, япон, вьетнам зэрэг орнуудаас гадна хятадын нутагт кидан, зүрчид, тангуд, монгол, манж үндэстэний байгуулсан улсууд уг хүрээлэнг байгуулж байсан.
Үүсэл гарал
[засварлах | кодоор засварлах]Анх Тан улсын Сюаньзон хааны засаглалын үе буюу 738 онд эзэн хааны төрийн хэрэгт зөвлөж, зарлигийн ноорог гаргах, түшмэдийн шалгалтыг зохион байгуулах, шүлэг яруу найраг зохиох, уран зураг, элдэв түүх гүн ухааны ном шастир туурвих, орчуулах зэрэг ажлыг гүйцэтгэх үүрэгтэй байгуулжээ. Энэ үеэс эхлэн хятадын түүхэнд нэр тодорсон олон бичгийн мэргэд, түшмэд энэ байгууллагаар дамжин улс төр, нийгэмд алдаршсан.
Түүхэн тойм
[засварлах | кодоор засварлах]Тан улсын үе
[засварлах | кодоор засварлах]Таван улс, арван ванлигийн үе болон Сүн улсын үе
[засварлах | кодоор засварлах]Ляо, Жинь улсын үе
[засварлах | кодоор засварлах]Юань гүрний үе
[засварлах | кодоор засварлах]Хубилай нь 1260 онд их хааны сууринд өргөмжлөгдөн, Шанд хотоор төвлөрч, хятад орон, хятад түшмэдийг түшсэн төрийн тогтолцоог Их Монгол Улсын үндсэн байгууламж болгож эхлэсэн. Энэ хүрээнд Тан улсын үеэс үүссэн бичгийн утгачийн хүрээлэнг байгуулахдаа Улсын түүхийн хүрээлэнг хавсаргаж, төрийн хоёрдугаар дэсийн байгууллага болгожээ. Түүхэнд Бичгийн утгач-Улсын Түүхийн хүрээлэн (翰林兼国史院) гэж тэмдэглэж буй. Энэ нь Хааны зарлиг тушаал, зарлал тунхагийг бичих, нийтлэх; түшмэдийн шалгалтийг удирдан зохион байгуулах, төрийн судар шастир зохиох, найруулах, ард иргэдийг соён гэгээрүүлэх гэсэн үүрэг гүйцэтгэдэг байв.
Салбар байгууллага
[засварлах | кодоор засварлах]Монгол бичгийн утгачийн хүрээлэн (蒙古翰林院)
1271 онд бичгийн утгачийн хүрээлэнгээс салбарласан. Үүрэг нь монгол бичиг, дөрвөлжин үсгээр аливаа зарлиг, тушаал, өдөр тутмын зар тунхагийг бичих, монгол хэл, бичгээр түүх, шүлэг найраглал, бурхны судар, өдөр тутмын бичиг дансыг хөтлөх ажлыг хариуцаж байсан. Албан тушаалтны орон тоо нь гол хүрээлэнтэй ижил. Энэ хүрээлэнгийн харьяанд Монгол улсын хөвгүүдийн сургуулийг (蒙古国子监) байгуулж, монгол түшмэдийг бэлдэх ажлыг хариуцаж байсан.
Албан тушаалтан
[засварлах | кодоор засварлах]Хүрээлэнгийн тэргүүнийг бичгийн эрхин сайд хэмээж орон тоо нэг, бичгийн дэд сайд, дэслэн уншигч бичгийн дэд сайд, дэслэн хэлэлцэгч бичгийн дэд сайд, эвхмэл зохиогч, үсэг өргөгч бичгийн утгач, тохиолдуулан найруулагч түшмэл, хянан уншигч, хэрэг шийтгэгч, хэрэг бүртгэгч, тамга мэдэгч, монгол бичээч, туслах бичээч зэрэг албан түшмэдийн орон тоотой ажиллаж байсан.