Jump to content

Бишопын Их Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бишопын их сургууль нь Канадын Квебек мужийн Шербурк хотын Ленноксвиллд байрладаг англи хэл дээр заадаг жижиг либерал урлагийн их сургууль юм. Энэхүү байгууллагыг Квебекийн Англикан сүмийн дээд санваартан Жорж Маунтин удирддаг байсан бөгөөд тэрээр мөн Макгилийн их сургуулийн  анхны захирлаар ажиллаж байжээ.

Бишопын их сухгууль нь Квебек муж дахь англи хэлээр голчлон заадаг гурван их сургуулиудын нэг бөгөөд нөгөө хоёр нь Монреаль хотын МакГилл их сургууль, Конкордина их сургууль юм. Мөн 1840-өөд онд Ленноксвилийн Классик сургууль дээрээс үндэслэн, Бишопын коллеж нэртэйгээр байгуулагдсан. Энэхүү коллеж нь 1843 онд албан ёсоор байгуулагдсан бөгөөд 1853 онд Виктория хатнаас хаант засгийн батламжийг авсан ба Канадын цөөн хэдэн анхдагч бакалаврын сургуулуудын нэг бөгөөд Америкийн либерал урлагийн коллежийн зарчмаар ажилладаг.

Түүнчлэн Мэйпл Лигийн гурван  сургуулуудтай хамтран үйл ажиллагаа явуулдаг. 1843 онд Бишопын Коллеж нэрээр байгуулагдсан энэ их сургууль 1853 онд Оксфордын их сургуультай хамтран ажиллаж байсан бөгөөд Бишопын их сургуулийн олон профессорууд нь Оксфордоос томилогдож байжээ. Энэ сургууль 1947 он хүртэл Англикан сүмийн удирдлаган доор байсан ба түүнээс хойш их сургууль нь шашны хамааралгүй байгууллага болсон. Бишопын их сургууль 15 Роудис тэтгэлэгт төгсөгчдийг бэлтгэсэн.[1]