Jump to content

Бльюмон Групп

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бльюмон Групп
Байгуулагдсан2000
Үүсгэн байгуулагчЦэвээн-Очирын САНЖЖАВ
Төв байрМонгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ж.Самбуугийн гудамж-32, БльюМон төв
Удирдах хүмүүс
Executive Director S.Bat-Yeruul
БрэндүүдTse, The Bull, Shulundu, Sura, Buuzger, Pepper lunch, Dessert39, Nike, Converse, Fila, Vans, The North Face
ЭзэмшигчЦэвээн-Очирын САНЖЖАВ
Ажилчдын тоо
1639
Вэб сайтhttps://www.bluemon.mn/mn

Бльюмон Групп (англиар Bluemon Group) нь Монгол Улсын Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт байрлах Bluemon Center-д төвтэй, олон салбарт үйл ажиллагаа явуулдаг, нийт 1600 гаруй ажилтантай үндэсний хэмжээний компани юм. 2000 онд байгуулагдсан тус групп нь олон улсын худалдаа, жижиглэн худалдааны түгээлт, ресторануудын сүлжээ, үл хөдлөх хөрөнгө болон үл хөдлөхийн хөгжүүлэлт, мөн брэнд франчайзингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. [1] [1]

Группийн "Язгуур Бодлого" буюу Үзэл санаа бэлэгдэл

[засварлах | кодоор засварлах]

Монгол Улсын 1924 оны Анхдугаар Үндсэн Хуулийн удиртгалд багтсан тунхаг, Жанжин Д.Сүхбаатарын “Бидний улс эв саналаа нэгтгэн нийтийн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэдэг явдал огт үгүй болж... цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний Сэтгэлийн чин зориг мэднэ!” хэмээх сургаалыг группийн язгуур бодлогын суурь болгон авч үзэж, орчин цагийн менежментийн онол, арга зүйтэй хослуулан байгууллагынхаа Үнэт зүйлс, Замнал, Хэтийн зорилгыг тодорхойлдог. [2]  

Тус групп 2000 онд Улаанбаатар хотын Хороолол дүүрэгт, Од кино театрын ойролцоо байрлах Tse Pub and Cafe-г нээн анхны үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэхүү паб нь Монгол Улсад анх удаа сүлжээ пабын концепцыг нэвтрүүлж, “Бүх бүтээгдэхүүн 500 төгрөг” гэсэн өвөрмөц үнийн бодлогоороо хямд, чөлөөт уур амьсгалтай уулзалтын орчныг бүрдүүлсэн нь шинэлэг санаа байв. Уг концепц ялангуяа залуусын дунд богино хугацаанд өндөр эрэлттэй болж, группийн цаашдын өсөлт, хөгжлийн суурийг тавьсан юм.[2]

Жил ирэх тусам Бльюмон Групп үйл ажиллагаагаа тэлж, нийтийн хоол үйлчилгээний салбарт өөрсдийн брэндүүдийг нутагшуулсан бөгөөд олон улсын франчайз сүлжээ ресторан, кафе шопийн эрхийг мөн эзэмшдэг. Худалдааны чиглэлээр дэлхийн алдартай брэндүүдийн Монгол дахь албан ёсны дистрибьюторээр ажилладаг. Түүнчлэн үл хөдлөхийн салбарт Түрэлт ХХК, Bluemon Properties охин компаниудаар дамжуулан үйл ажиллагаа явуулж байна. Тус групп нь бизнесийн цар хүрээ, тогтвортой өсөлт, нийгэм-эдийн засагт оруулж буй бодит хувь нэмрээрээ 2025 онд Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжид багтсан. [3]

2025 онд БльюМон Групп нь үйлчилгээний салбарт оруулсан хувь нэмэр, инноваци ба тогтвортой хөгжлийг дэмжсэн бодлогынхоо хүрээнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас (МҮХАҮТ) “Оны үйлчилгээний бизнес эрхлэгч” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртсэн юм. [4] [5] [6]

Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал

[засварлах | кодоор засварлах]

Цэвээн-Очирын Санжжав (1969 онд Монгол Улсын Ховд аймгийн Мөст суманд төрсөн) нь Монголын бизнес эрхлэгч, удирдах албан тушаалтан юм. Тэрээр Монгол Улсад олон салбарт үйл ажиллагаа явуулдаг Бльюмон Группийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирлаар ажиллаж байна. [7]

Ц.Санжжав 1969 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн. Тэрээр 1981–1986 онд Монгол Улсын Консерваторид суралцаж, мэргэжлийн бүжигчний боловсрол эзэмшсэн. Улмаар 1994–1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцааны сургуульд суралцаж, Олон улсын эдийн засгийн харилцаа мэргэжлээр дээд боловсролын зэрэг хамгаалсан. Ц.Санжав 1985–1991 онд Түмэн-Эх ардын дуу, бүжгийн чуулгад мэргэжлийн бүжигчнээр ажиллаж байв. Үүний дараа бизнесийн салбарт шилжин орж, 1996–1998 онд Орон Зай лаунжийг үүсгэн байгуулж, удирдан ажилласан. 1998 онд тэрээр боловсруулах хүнсний үйлдвэрлэлийн компанид дэд захирлаар томилогдсон. 2001 онд Сан Хэ ХХК-ийн харьяа оёдлын үйлдвэрийн захирлаар ажилласан бөгөөд мөн оноос эхлэн C & C ХХК (2001), New Bull ХХК (2007), Шөлөндө ХХК, Түрэлт ХХК (2009), New Buffalo ХХК (2010) зэрэг олон компанийг үүсгэн байгуулж, удирдсан. Үүний дараа тэрээр Бльюмон Группийг үүсгэн байгуулж, өнөөг хүртэл үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байна.[3]

Ц.Санжжав нь төрөлх Мөст сумынхаа нутгийн иргэдээс бизнес, эдийн засгийн салбарын шилдэг төлөөлөгч хэмээн үнэлэгдэж байсан бөгөөд 2022 онд Монгол Улсын төрийн дээд шагнал болох “Монгол Улсын гавьяат үйлдвэрийн ажилтан” цолоор шагнагдсан юм.[4]

Бизнесийн салбарууд ба үйл ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Олон улсын худалдаа

[засварлах | кодоор засварлах]

БльюМон Групп нь спорт болон өдөр тутмын хувцас, гутлын ангилалд багтах дараах дэлхийн томоохон брэндүүдийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютер, борлуулагч ба эдгээр брэндийн үйл ажиллагааг Монголын зах зээлд амжилттай өргөжүүлж, Улаанбаатар хот болон бусад бүс нутагт олон салбар дэлгүүрийг хөгжүүлэн ажиллуулж байна. Үүнд:[5]

  • Nike – албан ёсны дистрибьютер
  • Converse – албан ёсны борлуулагч
  • Vans – албан ёсны борлуулагч
  • Fila – албан ёсны борлуулагч
  • The North Face – албан ёсны борлуулагч [8]

Нийтийн хоолны брэндүүд

[засварлах | кодоор засварлах]

Хоол, ундааны үйлчилгээ нь БльюМон Группийн үндсэн үйл ажиллагааны нэг юм. Тус групп нь Улаанбаатар хотод дотоодын болон олон улсын брэндүүдийн дор 60 гаруй салбар ресторан, хоолны газрыг ажиллуулж байна. Үүнд:[6]

Үл хөдлөх хөрөнгө, барилга ба хөгжүүлэлт

[засварлах | кодоор засварлах]
  • Худалдаа, оффис болон жижиглэнгийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн удирдлага, хөгжүүлэлт
  • Орон сууц болон бизнесийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлтийн төслүүд
  • Түрээсийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн менежмент

Компанийн соёл ба нийгмийн нөлөө

[засварлах | кодоор засварлах]

Бльюмон Групп нь дотоод манлайллыг хөгжүүлэх, ажилтнуудын бүтээлч оролцоог дэмжихэд онцгой ач холбогдол өгдөг. Үүний хүрээнд “Bluemon Got Talent” зэрэг дотоод арга хэмжээ, манлайллын сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдийг тогтмол зохион байгуулж, инновац, хамтын нийгэмлэгийн соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн компанийн соёлын бодлогыг хэрэгжүүлж байна.

Тус групп нь ажилтны сэтгэл ханамж, хөдөлмөрийн үнэлэмжийг эрхэмлэдэг хүчирхэг компанийн соёлоороо танигдсан. 25 жилийн ойн хүрээндээ Бльюмон Групп нийт ажилтнууддаа 3.2 тэрбум төгрөгөөс давсан мөнгөн урамшуулал олгосон нь хүний нөөцөд чиглэсэн бодлого, ажилтны оролцоо, үнэнч байдлыг дэмжих хөрөнгө оруулалтыг тодотгосон үйл явдал болсон юм.[13] [14] [15]

Мөн 25 жилийн ойн үеэр Bluemon Center-ийн Bluemon Gallery-д “Бидний замнал (Our Journey)” нэртэй үзэсгэлэнг зохион байгуулж, группийн түүх, хөгжлийн замнал, хамт олны бодит түүхийг олон нийтэд таниулсан.[16] [17] [18]

  1. "BlueMon Group official website". www.bluemon.mn. Татаж авсан: 2026-01-19.
  2. "BlueMon". www.bluemon.mn. Татаж авсан: 2026-01-19.
  3. "Цэвээн-Очирын САНЖЖАВ – creativemongolia" (Америк-англи хэлээр). 2025-11-25. Татаж авсан: 2026-01-19.
  4. ikon.mn (2022-07-08). ""БльюМон" Группийн Ерөнхий захирал Ц.Санжжав "Аж үйлдвэрийн гавьяат ажилтан" цол хүртлээ". ikon.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2026-01-19.
  5. "BlueMon". www.bluemon.mn. Татаж авсан: 2026-01-19.
  6. "BlueMon". www.bluemon.mn. Татаж авсан: 2026-01-19.