Jump to content

Блэним Ордон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Блейнхэм буюу Блэним Ордон

Блэним Ордон (мөн Блейнхэмын ордон, англи. Blenheim, «блэ́ним», [ˈblɛnɪm] гэж дууддаг) — Малборо гүнгүүдийн сурвалжит эдлэн газрын ордон бөгөөд Английн томоохон цэцэрлэгт ордны цогцолбор юм. Оксфордшир хошууны Вудсток хотын захад оршдог юм. 1987 оноос — ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн.

Блэним ордны нүүр хэсгийн панорам зураг

1705-1724 оны хооронд Английн уран барилгын онцлог шинж чанартай сонгодог барокко хэв маягаар баригдсан бөгөөд Жон Ванбруг, Николас Хоксмур нар анхны Марлборо гүн болон түүний эхнэр Сарагийн оршин суух газар болгон зохион бүтээжээ. Гүн Бленхеймд Француудыг ялсан үйл явдалд зориулан ордонг ийнхүү нэрлэсэн байна. 1874 онд Марлборо гүн угсааны Уинстон Черчилль энэ ордонд мэндэлжээ.