Jump to content

Блүүмбэрг Бизнесвик

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Блүүмбэрг Бизнесвик (Англи: Bloomberg Businessweek) нь Америкийн сар тутмын бизнесийн сэтгүүл юм. 1929 онд Нью-Йорк хотноо анх хэвлэгдсэн. 2009 оноос хойш Блүүмбэрг Л.П компанийн эзэмшилд байсан бөгөөд 2024 оны 6 сараас сар тутам хэвлэгддэг болсон.

Бизнесвик сэтгүүл нь 1929 оны хөрөнгийн зах зээлийн уналтаас хэдэн 7 хоногийн дараа 1929 оны 9 сард анх Нью-Йорк хотноо хэвлэгдсэн. Тухайн үед бизнесийн ертөнцөд болж байсан үйл явдлын тухай мэдээлэл, үзэл санааг мэдээлдэг байсан. Бизнесвик сэтгүүл эхний хэсэгтээ зах зээл, хөдөлмөр, санхүү, менежмент, улс төрийн хэтийн төлөв зэрэг мэдээллийг багтааснаараа бизнесийн ертөнцөд шууд нөлөөлсөн, АНУ-ын улс төрийн асуудлыг тусгасан анхны хэвлэлүүдийн нэг болсон юм. 1934 онд нэрээ Бизнесвик болгон богиносгожээ.

Анхандаа бизнес менежерүүдийн мэдээллийн сурвалж болох зорилготой хэвлэгдсэн ч 1970-аад оноос стратегиа өөрчилж бизнес ертөнцийн гаднах энгийн хэрэглэгчдийг зорилтот зах зээлдээ оруулжээ. 1975 он гэхэд тус сэтгүүл АНУ дахь хамгийн олон зар сурталчилгааны хуудастай сэтгүүл болжээ. 1976-1977 онд нэрээ Бизнес Викээс Бизнесвик болгон өөрчилжээ. Стифен Б.Шефард 1984 оноос 2005 оныг хүртэл ахлах редактороор ажилласан бөгөөд 1980 оны сүүлээр Бизнесвик уншигчдын тоо 6 сая давсан байна.

Bloomberg_Businessweek_logo 2000-аад оны сүүлээр болсон эдийн засгийн уналтын үеэр Бизнесвик сэтгүүлийн борлуулалт унажээ. 2009 оны эхээр зар сурталчилгааны орлого 30 хувиар унаж сэтгүүлийн борлуулалт 936,000 болж буурсан. 2009 онд Мкгрэв Хилл тус сэтгүүлийг зарахаар болж Эвркор Партнерс компанийг хөлсөлжээ. 2009 оны сүүлээр Бүүмбэрг Л.П компани ойролцоогоор 2-5 сая доллараар худалдан авч Блүүмбэрг Бизнесвик болгон нэрийг нь сольжээ.

2009 онд сэтгүүл жил бүр 60 саяын алдагдалтай байсан бол 2014 онд 30 саяын алдагдалтай байжээ. 2016 онд Блүүмбэрг Бизнесвикт өөрчлөлт хийхээ зарласан байна. Блүүмбэрг АНУ, Европ, Ази дах мэдээний 30 шахам сэтгүүлчдэдээ ажлаасаа гарах сонголтыг нээж өгсөн. Ирэх жил нь Блүүмбэрг Бизнесвикийн шинэ хувилбарыг танилцуулахаа зарласан.