Бодит хугацааны үйлдлийн систем

Үйлдлийн систем гэдэг нь хэрэглэгч компьютер хоёрыг хооронд нь холбож, компьютерийн үйл ажиллагааг удирдаж, мэдээллийг зохион байгуулж байдаг суурь систем юм. Хугацааны заасан хязгаарт үр дүнгээ гаргах шаардлага тавин зохиогдсон үйлдлийн системийг бодит хугацааны үйлдлийн систем (real time operating system) гэнэ. [Embedded system] үргэлж бодит хугацааны үйлдлийн системийг ажиллуулдаг. Бодит хугацааны үйлдлийн систем нь хэрэгтэй цагтаа өгөгдөл дамжуулах болон процессорын ажиллагаанд байрлан хэрэглэгддэг. Иймээс үүнийг заримдаа тусгай хэрэглээний программ доторх төхөөрөмжийг удирдахад хэрэглэдэг.