Бодончар
Бодончар нь Чингис хааны ес дэх үеийн өвөг дээдэс юм. Түүний эх Хорь түмэд аймгийн Алун Гуа хатан нь тэнгэрийн гэрлээс жирэмсэн болсон гэх домгийн дагуу Бодончар төрсөн. Тэр бага насандаа үг дуу цөөнтэй, ярих хэлэх нь бядуу тул бусад хүмүүн мунхаг хэмээн хочлох болжээ. Хожим тэрээр бусад овог аймгийг нэгтгээд хөвгүүддээ өвлүүлсэн байна. Түүний амьдарч байсан он цагийн хувьд хэд хэдэн үзэл санаа байдаг. Үүнд:
- X зууны дунд үед амьдарч байсан (Х.Пэрлээ нарын судлаачид)
- Уйгурын Моюнчур хаантай холбон үзэх явдал нь, уг хааны Баянчур гэх бас нэг нэртэй төстэй гэж тайлбарлахыг хичээдэг.
- Хүннүгийн үед амьдарч байсан гэх нь байдаг нь, энэ нь Бөртэ Чонийг Модун шаньюйтай харьцуулан үзэхтэй холбогдох нь мэр сэр тохиолдоно.
Эдгээрээс одоогийн байдлаар нэг дэх тайлбар нь он цагийн хувьд ойролцоо тул голчлон хэрэглэж байна.
Монголын нууц товчоо
[засварлах | кодоор засварлах]Эх Алун-гуаг үгүй болсны хойно ах дүү тавуулаа, адуу малаа хуваах болж, Бэлгүнүтэй, Бүгүнүтэй, Буха хатаги, Бухату салжи дөрвүүлээ юмаа хувааж аваад дүү Бодончар мунхагийг бядуу гэж урагт үл тооцож хувь эс өгөв.[1]
Бодончар урагт эс тоологдох атал, энд юу хийж сууна гээд гол дайрт, годил сүүлт орог шинхул морио унаж үхвэл үхье, амьдарвал амьдаръя гэж Онон мөрөн уруу зорьж одов. Тэнд Балжийн арал гэдэг газар хүрч өвсөн эмбүүл гэр барьж суув.[1]
Үр удам
[засварлах | кодоор засварлах]- Барим ширату Хабич баатар (Бодончарыг залгамжилсан)
- Жажирдай (Жадран овгийн өвөг дээдэс)
- Баарьдай (Баарин овгийн өвөг дээдэс)
- Жэгүрэдэй (Жэгүрэд овгийн өвөг дээдэс)
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 "Монголын нууц товчоо: Тэмүжиний уг гарал ба бага насны үе". mongolian-art.de. Татаж авсан: 2025-10-26.