Jump to content

Болай тайш

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Болай тайш (?-1465),бол 15-р зууны дунд үеийн Монголын улс төр дахь нөлөө бүхий ноён байсан юм. Болай нь 1454-1455 оны орчимд Эсэн тайшийн өсийг авах нэрийдлээр Баатуудын Алагтөмөр тайшийг хороож, Тайсун хааны хүү Махагүргисийг хаан ширээнд залжээ. Ингээд түүний Монголын түүхэнд товойж, Харчин аймгийг захиран гарч ирснээр Харчины Болай тайш алдаршсан билээ. 1465 онд Хорчины Муулихай унд хороогдох хүртлээ өнөөгийн Өвөр Монголын баруун хэсгийн Ордосын бор тохойн газрыг захирч байсан.

Холбоотой мэдээлэл

[засварлах | кодоор засварлах]