Jump to content

Боловсруулсан мах

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Боловсруулсан мах гэж аливаа махан түүхий ба болгосон хүнсийг амтыг нь сайжируулах эсвэл хадгалах хугацааг нь уртасгахын тулд өөрчилөн боловсруулсанг хэлнэ. Хамгийн үндсэн боловсруулалтын арга нь давслах, хатаах, даршлах, утах болно. Боловсруулсан мах нь голдуу гахайн мах эсвэл үхрийн мах байдаг мөн заримдаа бусад төрлийн мах ба дайвар зүйлсийг хольдог. Боловсруулсан махан бүтээгдэхүүнд хиам, лаазалсан нөөш, ууталсан нөөш, борц, утсан мах гэх мэт орно. Хүмүүс эртнээс махыг болгоод эсвэл давслахад хадгалах хугацааг нь уртасгаж болдгийг мэджээ. Монголчууд хэдэн мянган жилийн турш махыг хатааж борцолж хэрэглэдэг хүнсний технологийг эзэмшисэн. Мөн эртний Египетүүд махыг давсалж наранд хатаадаг археологийн баримт олджээ.

Хүнсний аюулгүй байдал

[засварлах | кодоор засварлах]

2015 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хангалттай баримт судалгааны дагуу боловсруулсан махан хүнсийг 1-р Группээр ангилж, гэдэсний хорт хавдар үүсгэдгийг тогтоосон. Мөн 2016 онд Америкийн Хавдарын Судалгааны Хүрээлэнгээс боловсруулсан махыг гэдэсний хорт хавдрын эрсдлийг ихэсгэдгийг тогтоожээ. Үүнд нитритийн давс (E250) нь гол өвчин үүсгэгч болдог.