Болор алдаа шалгуур

Болор алдаа шалгуур бол Болорсофт компаниас анх 2013 онд зах зээлд гаргасан Монгол хэлний үсгийн дүрмийн алдаа хянадаг программ хангамж юм. Болор алдаа шалгуур нь үгийн алдааг зурж тэмдэглэх, зөв үг санал болгох, үгийн тайлбар, дүрмийн задаргааг харуулах, баримтыг юникод руу хөрвүүлэх зэрэг боломжуудтай. Мөн Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрмийг бүрэн эхээр нь агуулахын дээр өөрөө шинэчлэгддэг програм хангамж юм. Виндоус болоод Линукс үйлдлийн системүүд дээр ажилладаг энэхүү програм нь Microsoft Office 2003 - 2016, Visio 2010 ба түүнээс хойших, MS Projects 2010 ба түүнээс хойших хувилбарууд болоод бусад Майкрософтын стандарт программууд дээр ажилладаг мөн OpenOffice, LibreOffice зэрэг өргөн тархсан төлбөргүй системүүдэд ч ажилладаг.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Болорсофт ХХК 2008 онд Улаанбаатар хотод Монгол хэлний цахим хэл боловсруулалт хийж программ хангамжийн бүтээгдэхүүн боловсруулахаар байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл тухайн чиглэлээрээ үйл ажиллагаа явуулж буй компани юм.

Анхны бүтээл нь Болор толь хэмээх Англи-Монгол онлайн толь бичгийн программ бөгөөд өнөөдөр монгол хүн бүрийн мэдэх хамгийн өргөн хэрэглэдэг программ болж чадсан юм. Өдөрт ойролцоогоор 280000 гаруй хайлт хийгддэг.

2013 онд Болор алдаа шалгуурын анхны хувилбар буюу "БОЛОР" нэртэйгээр гарсан бөгөөд OpenOffice, LibreOffice, Microsoft Office 2007 - 2010 хувилбарт л ажилладаг байв. Гэсэн ч түүний үгийн сангийн хэмжээ болон хурд хүч урьд өмнө байгаагүй их байсан тул зах зээлд нэлээн нэвтэрч эхэлсэн юм.

2016 онд Болор алдаа шалгуурын 2.0 хувилбар буюу БОЛОР ДУРАН гарсан бөгөөд OpenOffice, LibreOffice, Microsoft Office-н 2003-с хойших бүх хувилбар, Microsoft Visio, Microsoft Projects гэх мэт Майкрософт корпорацийн бүх стандарт программуудтай нягт уялдан ажиллаж чаддаг болсон нь онцгой дэвшил байлаа.

Мөн үгийн товч тайлбар болоод дүрмийн хувирлын задаргааг харуулдаг болсон нь хүний зөв бичихэд суралцах инновацийн дэвшил болж чаджээ.

Шагнал[засварлах | кодоор засварлах]

2013 онд гарсан дариудаа Монголын Мэдээллийн Технологийн үндэсний паркийн 20 жилийн ойд зориулсан Монгол улсын шилдэг программ хангамж шалгаруулах уралдаанд түрүүлж Монголын шилдэг программ хангамж болсон байна.

Холбооснууд[засварлах | кодоор засварлах]