Большевик арал

Большевик
Гадаад нэр: о́стров Большеви́к
Большевик арал
Большевик арал is located in Орос
Большевик арал
Большевик арал (Орос)
Газарзүй
БайршилАрктик
Солбицол78°37′48″N 102°28′50″E / 78.630006°N 102.480469°E / 78.630006; 102.480469Солбицол: 78°37′48″N 102°28′50″E / 78.630006°N 102.480469°E / 78.630006; 102.480469
ОлтригХойд Газар
Талбай11,270 км2 (4,351 хавтгай дөрвөлжин миль)[1]
Талбайн хэмжээгээр эзлэх байр66[1]
Хамгийн өндөр цэгийн өндөр935 м (3,068 фут)
Хамгийн өндөр цэгнэргүй
Улс
Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Орос
Большевик арлын сансраас авсан зураг (Ландсат-7 1999-07-29)

Большевик арал (Орос: о́стров Большеви́к) Оросын Арктик дахь Хойд Газар бүлэг арлын хамгийн өмнө талын, тус бүлэг арлын 2 дахь том арал юм. Тус арлыг анх 1913 онд Борис Вилькицкий нээсэн боловч тусдаа арал гэдэг нь 1931 оныг хүртэл мэдэгдээгүй бөгөөд Георгий Ушаков, Николай Урванцев нар олтригийг судалсан 19301932 оны экспедицийн үеэрээ түүнийг тогтоосон аж[2].

Арлын нийт талбай 11,270 км² гэж тооцоологддог[1]. Уулархаг гадаргуутай тус арлын хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 935 м өндөрт өргөгдсөн байдаг. Арлын 30% нь мөсөн голоор бүрхэгдсэн байдаг бөгөөд эргийн тэгш хэсэг нь хаг, хөвдөөр сийрэгдүүхэн хучигдсан байдаг. Баруун хойд үзүүрт нь Тельманы фьорд, Спартак фьорд, Партизан фьорд зэрэг хэд хэдэн фьорд бий.

Большевик арал нь Ленинградын, Семенов-Тьян Шанскийн, Кропоткины гэсэн гурван мөсөн голын системээс тогтоно[3].

Большевик арлын өмнөд үзүүрт Таш арал, зүүн хойд үзүүрт Лавров арал, хойд үзүүрт Лишный арал гэх жижигхэн арлууд байдаг.

Социализмын үед өгөгдсөн тус арлын нэрийг Святая Ольга буюу Гэгээн Ольга хэмээн өөрчлөх санал сүүлийн үед гараад байгаа[4].

Цаг уур[засварлах | кодоор засварлах]

Арлын уур амьсгал тун хүйтэн бөгөөд жилийн дундаж температур нь −16 °C болно[3].

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 1.2 McCoy, John F. (ed.) (2002) Geo-Data: The World Geographical Encyclopedia Thomson-Gale
  2. Barr, William (1975). "Severnaya Zemlya: the last major discovery". Geographical Journal. 141 (1): 59–71. JSTOR 1796946.
  3. 3.0 3.1 "Severnaya Zemlya" (translated as "North Land). Oceandots.com. Accessed May 2011
  4. "Search – Krasnoyarsk Territory – Rosnedvizhimost". Archived from the original on 2021-06-25. Retrieved 2012-05-03.