Бонапартизм
Бонапартизм (франц. Bonapartisme) Наполеон Бонапарт болон түүний дагалдагчид, залгамжлагчдын үеэс үүссэн улс төрийн үзэл санаа юм. Энэ нэр томьёог Бонапарт болон түүний засаглалын хэв маягийг сэргээнэ гэж найдаж байсан хүмүүсийг хэлэхийн тулд явцуу утгаар ашиглаж ирсэн нэршил юм. Энэ утгаараа Бонапартист гэдэг нь 19-р зууны Франц дахь эзэнт гүрний улс төрийн бүлэглэлүүдэд идэвхтэй оролцож байсан, эсвэл тэдний үзэл санааг дэмжиж ирсэн хүнийг хэлдэг. Хэдийгээр Бонапартизм нь 1814 онд Наполеоны анхны уналтаар үүссэн боловч 1840-өөд он хүртэл сургаалын тодорхой байдал, нэгдмэл байдлыг олж аваагүй юм. Улс төрийн шинжлэх ухааны толь бичигт Бонапартизмийг "хувьсгалт нөхцөл байдлыг авторитар аргаар шийдвэрлэх бодлого" гэж тодорхойлсон байдаг.
Энэ нэр томьёог улс төрийн шинжлэх ухаанд цэргийн удирдагчийн дарангуйлал төвлөрсөн улс, харьцангуй уламжлалт үзэл баримтлалтай онцгой өвөрмөу дүр төрхтэй удирдагч бүхий улс төрийн эрх мэдлийг ерөнхийлөн тодорхойлоход хэрэглэдэг байна.