Jump to content

Боржоми (хот)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Боржоми (гүрж. ბორჯომი bɔrd͡ʒɔmi) — Гүрж улсын төв хэсэгт, далайн түвшнээс 850 м өндөрт орших амралт-сувиллын хот. Энэ хот "Боржоми" гэх Гүржийн тэргүүлэх экспортын бүтээгдэхүүн болох эрдэс бодистой рашаан усаараа алдартай. «Боржоми» эрдэст ус хуучин ЗХУ-ын хуучин бүрэлдэхүүнд орж байсан Бүгд найрамдах улсуудад өнөө хүртэл их алдартай байдаг юм.

16-19-р зууны үед Боржоми нутаг нь Гүржийн язгууртан Авалишвилигийн гэр бүлд харьяалагддаг байсан бөгөөд Османы довтолгооноос болж хүн амын тоо ихээхэн буурсан. Орон нутгийн рашаан булаг нь амралт, эмчилгээ хийхээр ирсэн осман хүмүүсийн сонирхлыг татдаг байжээ.

19-р зууны эхээр Гүрж Оросын эзэнт гүрний нэг хэсэг болсны дараа Боржоми сувиллын газар сэргэж эхлэв. Боржоми гэдэг нэрийг анх 1810-аад онд дурдсан байдаг. Тус суурин болон түүний ойр орчмыг Оросын цэргийн эрх баригчдад шилжүүлэн өгч 1820-иод оноос цэргүүдийг эмчлэхээр хүлээн авч эхэлсэн байна. 1830-аад оны 2-р хагаст барилга байгууламж, угаалга усны өрөө барих ажил эхэлсэн; Кура голын эрэг дагуух ойд цэвэрлэгээ хийж, гатлага онгоцны гарц барьжээ. Боржоми бүс нь мод бэлтгэдэг газар болсон - модыг Тифлис хотод зарахаар Кура голоор хөвүүлж тээвэрлэдэг байжээ. 1840-өөд оны эхээр Кавказ дахь Оросын дэд амбан Евгений Головин охидоо энд авчирч эмчлүүлэх үед рашааныг төрийн эрх мэдэлтнүүдэд шилжүүлэн өгчээ. Үүний зэрэгцээ Авалишвили ноёдод харьяалагддаг байсан Боржоми нутаг дэвсгэр нь 1850-иад оны эхэн үеэс эхлэн төрийн сангаас газар ашигласны түрээс төлдөг байжээ.

  • Оросын Романов угсааны хаадын ордон
  • Утсан гүүрийн зам
  • Боржоми-Харагаули байгалийн цогцолборт газар (2001 онд нээгдсэн)
  • Боржоми-Бакуриани нарийн царигтай төмөр зам
  • Боржоми орон нутгийн түүхийн музей
  • Хуучин хөгжмийн зохиолчдын байрны балгас
  • Өвөрмөц явган хүний ​​гүүр
  • Усан оргилуур