Jump to content

Борзонгийн говь

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
[1]

Борзонгийн говь нь Говь Алтайн нурууны төгсгөл болох Хөрхийн уулын баруун өвөр энгэрт зүүн урагшаа чиглэн 80 орчим километр үргэлжилж, 2100 хавтгай дөрвөлжин км нутгийг эзлэн Номгон сумын[2] өмнөт хэсэгт зүүн уртрагийн 105”30*, хойт өргөргийн 42”20* солбицолд оршино. Борзонгийн говь дундуураа 12 км урт шал тойромтой, олон бүрд задгайта, мөн л хулан, хар сүүлт зээр олон тохиолдохын гадна үнэг, дорого, шилүүс зэрэг амьтан элбэгтэй. Борзон бол шинэ чулуун зэвсгийн хүн амьдарч байсан түүхийн ховор дурсгал бүхий газрын нэг юм. Борзон хойт талаараа Хөрх, урдуураа Халзан, баруун өмнө талаараа Цохио зэрэг эргэн тойрон олон уулаар хүрээлэгдсэн, зүүн талаараа Гурван гүний битүү загтай урт хоолойтой. Бударгана, хамхуул, шарилж зэрэг бэлчээрийн ургамал сайтайн дээр хоолойгоо даган заг, сондуул, зэгс, дэрстэй хужир мараа бүхий зөөлөн элсэнцэр хөрстэй, өвөлд нь цас бага унаж урин дулаан өвөлждөг тэмээн сүрэгт тохиромжтой сайхан нутаг юм[3].

Борзонгийн говийн тухай домгийг[4] говийн ард түмэн эртнээс ярилцаж ирсэн түүхтэй. Энэхүү домгийг Өмнөгвь аймгийн төв номын сан, Алтанговь телевиз, тус аймгийн Хөгжимт жүжгийн театр хамтран 2020 онд видео хэлбэрт оруулан олон нийтэд түгээжээ. Мөн энэхүү домог нь Говийн арван домог номд багтсан бөгөөд энэхүү ном төв номын санд ганц хувьтай байсныг нь Нийтэд зориулсан үнэгүй цахим номын сан болох mongolmedleg.org сайтад байршуулан уншигч олондоо нээлттэй болгосон юм[5].

  1. Өмнөговь аймгийн түүх: Дөтгөөр дэвтэр 2018., 35х.
  2. "Archive copy". Archived from the original on 2021-01-27. Retrieved 2021-04-06.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  3. Өмнөговь аймгийн түүх: Дөтгөөр дэвтэр 2018., 35х.
  4. "Archive copy". Archived from the original on 2020-10-20. Retrieved 2021-04-06.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  5. mongolmedleg.org