Борис Годунов

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Земский собор буюу Москвагийн улсын хурлаар Борис Годуновыг 1598 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр хаанаар сонгож, 9-р сарын 3-нд титэм зүүлгэжээ. 1584 онд Фёдор Иоаннович хаан өөрийг нь эсэргүүцэн боссон Догшин Иваны бага хүү Дмитрийг дарахад Борис Годунов гол үүрэг гүйцэтгэснээр түүний нөлөө их болжээ.

Албан ёсны хаан биш боловч Годунов 1597 оноос төрийн хэргийг мэдэж байсан гэж бичигддэг. Ингээд Догшин Иваны удмынхан хаанчлахаа больж шинээр хаан ширээнд заларсан Борис Годунов нь урьдах хааны хүргэн бояр хүн байв. Өгсөх замд нь саад болоод байсан тул хааны удам залгах ганц хүү Дмитрийг нь алсан ч гэж түүнийг буруутгаж бичиж байдаг.

Эзэн хаан Фёдор Иоаннович нас барахад түүний хаан болох зам шулууджээ.

Түүнийг Орос оронг европтой ойртуулах ажлыг эхлүүлсэн хаан гэж Оросууд үнэлдэг. Төрийн албандаа гадныханыг ихээр урьж ажилуулах болжээ. Орос оронд дараалан гурван жил өлсгөлөн болоход хэдийгээр хаантан сангаасаа хөрөнгө хаян маш их арга хэмжээ авч байсан боловч өлссөндөө нэг нэгнээ барьж идэхдээ хүрсэн ард олны дунд хууль бусаар засгийн эрхийг булаасан хааныг бурхан гэсгээж байна гэсэн цуурхал тархсанаас түүний эсрэг бослого хөдөлгөөн ч гарч эхэлжээ. Босогчид өргөжин тэлсээр нэгдсэн зохион байгуулалтанд орж Моква уруу довтолсон боловч 1603 оны 9-р сард Москвагийн дэргэд болсон тулаанд хааны цэрэгт ялагдсан байна.

Ханхүү Димитрий амьд гэсэн цуурхал газар авсаар хуурамч Дмитрийгээр толгойлуулсан босогчид Польшууд, казакуудаар дэмжүүлэн 1604 оны 10-р сарын 16-нд Москва уруу хөдлөв. Тэднийг 1605 оны нэгдүгээр сард хааны цэрэг мөн л бут цохилоо.

Эрүүл мэнд нь ч муудсаар 1605 онд нас баржээ. Түүнийг хорлогдож үхсэн гэсэн яриа байдаг ч бие муутай байсан.