Jump to content

Борис Смирнов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Борис Федорович Смирнов (1912.04.04. Петербург1971.05.03.Москва) – ЗХУ-ын ардын урлаг судлаач, хөгжмийн зохиолч. 1912 оны 4-р сарын 4-нд Петербург хотноо төржээ. 1939 онд Ленинградын (хуучнаар) Н.А.Римский-Корсаковын нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр М.Ф.Гнесины ангид төгсжээ. 1940-1946 онуудад Монголын Хөгжимт драматик театрт хөгжмийн зохиолч, хөгжмийн сургагч багшаар ажиллаж байв. 1946-1953 онд Москвагийн хөгжмийн дээд сургуулийн дэргэдэх ардын хөгжмийн тэнхимд эрдэм шинжилгээний ажилтан, 1952-1955 онд баримтат киноны төвд хөгжмийн ахлах редактороор ажиллаж байжээ. Тэрээр орос ардын олон тооны дуунуудыг цуглуулан бичиж, хэвлүүлж байжээ.

Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

  • “Гайхамшигт лимбэ”(1940)
  • “Учиртай гурван толгой” дуурь (Б.Дамдинсүрэнтэй хамт, 1942)
  • хөгжимт драмын жүжиг “Шарай голын гурван хаан” (1943)
  • “Амарсанаа”(1944)
  • Цогт тайж” киноны хөгжим (Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нартай, 1945)

болон оросын кино, жүжгийн хөгжим бичсэн ажээ.

Утга зохиол[засварлах | кодоор засварлах]

  • “Музыкальная культура Монголии”М., 1963
  • “О мелосе монгольской народной песни” (Музыка народов Азии и Африки. М., 1969)
  • Монгольская народная музыка. М., 1971
  • “Музыка народной Монголии” М., 1975.