Борис Яковлевич Владимирцов
Борис Яковлевич Владимирцов (1884.07.08-нд Калуга хотод төрсөн- 1931.08.17-нд Ленинград хотын ойролцоо Сиверскаяд нас барсан) - Оросын монгол судлаач, ЗХУ-ын ШУА-ийн академич (1929). Монгол хэл, уран зохиол, түүх, монгол судлаач.
Бурханы шашинтан болсон.
Тэрбээр В. Л. Котвич, А. Д. Руднев, В. В. Радлов, В. В. Бартольд, Ф. И. Щербатский, И. А. Бодуэна де Куртенэ нарын сурагч байсан.
Владимирцов 1909 онд Санкт-Петербургийн Их сургуулийн Дорно дахины хэлний факультетыг Хятад-Манжийн ангиллаар төгсөөд Их сургуульдаа монгол, халимагийн уран зохиолын тэнхимд ажиллахаар үлдсэн.
1911 онд холбогдох шалгалтуудыг амжилттай өгсний дараа магистрын зэрэг хамгаалж, оюутан байхаасаа эхэлсэн дөрвөд, баяд, захчин аялгын талаар мэдээлэл цуглуулахаар Баруун Монголын Ховдын хязгаарт очсон байна.
Б.Владимирцов 1913 оноос 1915 оны намар хүртэл Баруун ба Төв Монголоор аялж хэл шинжлэл, угсаатны зүйн судалгаа хийжээ.
Тэрбээр Санкт-Петербург хотод монгол аялгуу, аялга, монгол тууль, бөө мөргөл, бурхан шашны талаарх материал, түүнчлэн монгол, ойрд номнуудын томоохон цуглуулгатай буцаж ирэв. Эрдэмтэн хэвлэлд бэлтгэж эхэлсэн бөгөөд тэр үед их сургуульд лекц уншиж, Шинжлэх ухааны академийн Азийн музейн Монгол-Ойрд гар бичмэлийн цуглуулгыг эмхэлж цэгцэлж эхэлжээ. 1918 оны 12-р сард Владимирцовт профессор цол олгосон байна.
1925 онд БНМАУ-ын нутаг дэвсгэрт орших Бага Хэнтий, Хэрлэн голын бүс нутгаар аялж, 1926 онд Улаанбаатар, Бээжинд аялсан байна. Б.Я.Владимирцов 1926 онд Монгол Улсад эрдэм шинжилгээний томилолтоор ирсний үр дүнд монголчуудын хэл шинжлэл, угсаатны зүйн талаарх эрдэм шинжилгээний үнэт бүтээл болох "Халхын Цогт тайжийн хадны дээрх бичээсүүд" өгүүллийг хэвлүүлжээ.
1929 онд тэрбээр монгол хэл шинжлэлийн түүхэн дэх "Монгол хэл ба халх аялгууны харьцуулсан дүрэм" хэмээх томоохон чухал судалгааны ажлын эхний хэсгийг хэвлүүлэв.
Түүний "Монголчуудын нийгмийн систем" хэмээх дуусгаж амжаагүй ажлыг нас барсны дараа 1934 онд хэвлүүлсэн байна.
Тэрээр 1931 оны 8 дугаар 17-нд нас барсан. Санкт-Петербург хотод Смоленскийн оршуулгын газар нутаглуулжээ.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]«Общественный строй монголов. Монгольский кочевой феодализм» (1934 год)
- Владимирцов Б. Я. Работы по истории и этнографии монгольских народов. — М.: Восточная литература, 2002. — 560 с. — (КОВ: Классики отечественного востоковедения). — 1000 экз. — ISBN 5-02-018184-6.
- Владимирцов Б. Я. Работы по литературе монгольских народов. — М.: Восточная литература, 2003. — 608 с. — (КОВ: Классики отечественного востоковедения). — ISBN 5-02-018185-4.
- Владимирцов Б. Я. Работы по монгольскому языкознанию. — М.: Восточная литература, 2005. — 952 с. — (КОВ: Классики отечественного востоковедения). — 800 экз. — ISBN 5-02-018186-2.