Jump to content

Борлуулалтын цэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Борлуулалтын цэг

[засварлах | кодоор засварлах]

Борлуулалтын цэг (Point Of Sale, POS) буюу худалдан авалтын цэг (Point Of Purchase, POP) гэдэг нь худалдааны гүйлгээ хийгдэх газрыг хэлнэ. Энэ үед худалдагч үйлчлүүлэгчийн төлөх ёстой дүнг тооцоолж, тухайн дүнг харуулдаж , мөнгө төлөх сонголтуудыг санал болгодог. Энэ нь мөн үйлчлүүлэгч худалдаачинд бүтээгдэхүүн худалдан авах буюу үйлчилгээ авсны төлөө төлбөр төлдөг цэг юм. Үйлчлүүлэгч төлбөрөө төлсний дараа, худалдаачин гүйлгээний баталгаа болгон ихэвчлэн хэвлэгдсэн, эсвэл цахимаар илгээж болох баримт өгдөг.

Үйлчлүүлэгчийн төлөх ёстой дүнг тооцоолоход, худалдаачин янз бүрийн төхөөрөмж ашиглаж болно. Үүнд жинлүүр, баркод уншигч, кассын машин ( “POS кассын машин”, “POS систем”) орно. Төлбөр хийхийн тулд төлбөрийн мэдрэгчтэй дэлгэц болон бусад тоног төхөөрөмж, програм хангамжийг ашиглагддаг.

Борлуулалтын цэгийг мөн үйлчилгээний цэг гэж нэрлэдэг. Учир нь энэ нь зөвхөн борлуулалтын төгсгөл биш, мөн бараа буцаах, эсвэл хэрэглэгчийн захиалга хийх цэг ч байж болдог. POS програм хангамжид нэмэлт функцүүд ч байж болдог. Жишээлбэл: бараа материалын удирдлага, хэрэглэгчийн харилцааны удирдлага (CRM), санхүү, агуулахын систем гэх мэт