Jump to content

Бостоны марафон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бостоны марафон (англи. Boston Marathon) — Дэлхийн хамгийн ууган бөгөөд хамгийн нэр хүндтэй марафон гүйлтийн нэг, жил бүр зохиогддог марафоны ууган нь юм. Олон улсын марафон, зайн гүйлтийн холбоо (англи. Association of International Marathons and Distance Races, AIMS) -ны гишүүн, мөн Дэлхийн тэргүүлэх марафонууд (англи. World Marathon Majors) -ын цувралд ордог юм.

Бостоны марафон нь жил бүр АНУ-ын Массачусеттс мужийн зүүн хэсэгт орших Их Бостон тойргийн 8 хотуудын хамтран зохион байгуулдаг марафон гүйлтийн тэмцээн юм. Эх орончдын өдөр буюу 4-р сарын гурав дахь даваа гарагт болдог уламжлалтай. 1897 онд байгуулагдсан энэхүү уралдаан нь 1896 оны Зуны Олимпийн анхны марафон гүйлтийн амжилтаас санаа авчээ. Бостоны марафон бол дэлхийн хамгийн эртний жил бүрийн марафон бөгөөд хамгийн алдартай засмал замын уралдаануудын нэг юм. Энэ бол дэлхийн 7 том марафон гүйлтийн нэг юм. Марафон гүйлтийн зам өмнөд Мидлсекс мужийн Хопкинтоноос Бостоны Копли талбай хүртэл үргэлжилдэг байна.

Энэхүү спортын арга хэмжээний гүйлтийн замын дагуу 500,000 үзэгчидтэй байдаг бөгөөд энэ нь Шинэ Английн хамгийн алдартай спортын арга хэмжээ болдог юм. 1897 онд ердөө 15 оролцогчтой байсан бөгөөд энэ уралдаан жил бүр дунджаар 30,000 орчим тамирчид оролцдог болсон. 1996 онд зохиогдсон Бостоны марафон нь оролцогчдын тоогоор дэлхийн дээд амжилтыг тогтоожээ: нийт 38,708 тамирчин бүртгүүлж, гараанаас 36,748 тамирчин гарч 35,868 тамирчин барианд оржээ.

2013 оны 4-р сарын 15-нд Бостоны марафоны барианд хоёр удаа дэлбэрэлт болж, 3 хүн амиа алдаж, 282 хүн шархадсан байна.

Тэмцээний аваргууд

[засварлах | кодоор засварлах]
Роберт Черуйот, 4 удаагийн аварга
42,195 км
1927 Кларенс Демар АНУ 2:40.22 MR
1928 Кларенс Демар АНУ 2:37.07 MR
1929 Жонни Майлз Канад 2:33.08 MR
1930 Кларенс Демар АНУ 2:34.48
1931 Жеймс Хэниган АНУ 2:46.45
1932 Брюн, Поль де Герман 2:33.36
1933 Лес Поусон АНУ 2:31.01 MR
1934 Дэйв Комонен Канад 2:32.53
1935 Жонни Келли «ахлах» АНУ 2:32.07
1936 Эллисон Браун АНУ 2:33.40
1937 Уолтер Янг Канад 2:33.20
1938 Лес Поусон АНУ 2:35.34
1939 Эллисон Браун АНУ 2:28.51 MR
1940 Жерар Котэ Канад 2:28.28 MR
1941 Лес Поусон АНУ 2:30.38
1942 Жо Смит АНУ 2:26.51 MR
1943 Жерар Котэ Канад 2:28.25
1944 Жерар Котэ Канад 2:31.50
1945 Жонни Келли «Ахлах» АНУ 2:30.40
1946 Стилианос Кириакидис Грек 2:29.27
1947 Су Юн-бок Солонгос 2:25.39 WR*, MR
1948 Жерар Котэ Канад 2:31.02
1949 Гёста Леандерссон Швед 2:31.50
1950 Хам Ки-йонг Солонгос 2:32.39
41,4 км
1951 Сигэки Танака Япон 2:27.45
1952 Матео Флорес Гватемал 2:31.53
1953 Кэйзо Ямада Япон 2:18.51 MR
1954 Вейкко Карвонен Финланд 2:20.39
1955 Хидэо Хамамура Япон 2:18.22
1956 Анти Вискари Финланд 2:14.14 MR
42,195 км
1957 Жонни Келли «залуу» АНУ 2:20.05 MR
1958 Франьо Михалич Югослав 2:25.54
1959 Ейно Оксанен Финланд 2:22.42
1960 Пааво Котила Финланд 2:20.54
1961 Ейно Оксанен[ Финланд 2:23.39
1962 Ейно Оксанен Финланд 2:23.48
1963 Орель Вандендрише Бельги 2:18.58 MR
1964 Орель Вандендрише Бельги 2:19.59
1965 Морио Сигэмацу Япон 2:16.33 MR
1966 Кэнзи Кимихара Япон 2:17.11
1967 Дэйв МакКэнзи Шинэ Зеланд 2:15.45 MR
1968 Эмби Бурфут АНУ 2:22.17
1969 Ёсиаки Унэтани Япон 2:13.49 MR
1970 Рон Хилл Их Британи 2:10.30 MR
1971 Альваро Мехия Колумби 2:18.45
1972 Олави Суомалаинен Финланд 2:15.39
1973 Жон Андерсон АНУ 2:16.03
1974 Нил Кусак Ирланд 2:13.39
1975 Билл Рожерс АНУ 2:09.55 MR
1976 Жек Фульц АНУ 2:20.19
1977 Жером Драйтон Канад 2:14.46
1978 Билл Рожерс АНУ 2:10.13
1979 Билл Рожерс АНУ 2:09.27 MR
1980 Билл Рожерс АНУ 2:12.11
1981 Тосихико Сэко Япон 2:09.26 MR
1982 Альберто Салазар АНУ 2:08.52 MR
1983 Грег Мейер АНУ 2:09.00
1984 Жеф Смит Их Британи 2:10.34
1985 Жеф Смит Их Британи 2:14.05
1986 Роберт Де Кастелла Австрали 2:07.51 MR
1987 Тосихико Сэко Япон 2:11.50
1988 Ибраим Хуссейн Кени 2:08.43
1989 Абебе Меконнен Этиоп 2:09.06
1990 Желиндо Бордин Итали 2:08.19
1991 Ибраим Хуссейн Кени 2:11.06
1992 Ибраим Хуссейн Кени 2:08.14
1993 Космас Ндети Кени 2:09.33
1994 Космас Ндети Кени 2:07.15 MR
1995 Космас Ндети Кени 2:09.22
1996 Мозес Тануи Кени 2:09.15
1997 Ламек Агута Кени 2:10.34
1998 Мозес Тануи Кени 2:07.34
1999 Жозеф Чебет Кени 2:09.52
2000 Элайжа Лагат Кени 2:09.47
2001 Ли Бон Жу Өмнөд Солонгос 2:09.43
2002 Роджерс Роп Кени 2:09.02
2003 Роберт Кипкоэч Черуйот Кени 2:10.11
2004 Черигат, Тимоти Кени 2:10.37
2005 Хайлу Негусси Этиоп 2:11.44
2006 Роберт Кипкоэч Черуйот Кени 2:07.14 MR
2007 Роберт Кипкоэч Черуйот Кени 2:14.13
2008 Роберт Кипкоэч Черуйот Кени 2:07.45
2009 Дериба Мерга Этиоп 2:08.42
2010 Роберт Кипроно Черуйот Кени 2:05.52 MR
2011 Жеффри Мутаи Кени 2:03.02 MR
2012 Уэсли Корир Кени 2:12.40
2013 Лелиса Десиса Этиоп 2:10.22
2014 Мебрахтом Кефлезигхи АНУ 2:08.37
2015 Лелиса Десиса -2- Этиоп 2:09.17
2016 Леми Берхану Хайле Этиоп 2:12.45
2017 Жеффри Кируи Кени 2:09.37
2018 Юки Каваути Япон 2:15.58
2019 Лоуренс Чероно Кени 2:07.57
2020 COVID-19 -аас завсарласан
2021 42,16 км
Бенсон Кипруто Кени 2:09.51
2022 Эванс Чебет Кени 2:06.51