Браззавиль

Браззави́ль (франц. Brazzaville) — Бүгд Найрамдах Конго Улсын нийслэл хот. Конго мөрний баруун эрэг дээр Киншаса хотын эсрэг талд оршдог байна. 2023 оны байдлаар хүн ам нь 2 145 783 байв. Браззавиль хотод тус улсын нийт хүн амын 3/1 нь оршин суудаг байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Браззавиль хотыг 1880 оны 9-р сарын 10-нд Францын экспедицийн командлагч Пьер де Браззагийн тушаалаар Конго мөрөн дээрх Францын цэргийн түшиц газар болгож анх байгуулжээ. Тухайн үед одоогийн Конго улсын нутаг дэвсгэр идэвхтэй хөгжиж байв. Францчууд Африкийн дотоод хэсэгт байр сууриа бэхжүүлэхийг эрмэлзэж, үүний тулд сайн бэхлэгдсэн цайз хэрэгтэй байв.
19-р зууны сүүлчээр уг хотыг Конго мөрөн дээрх худалдааны дамжлага болгон ашиглаж эхэлсэн. 1903-1910 онуудад энэ нь Францын Конго улсын захиргааны төв байв. 1910 онд Браззавиль хотыг Францын Экваторын Африк болон Төв Конго улсын нийслэл, 1958 онд Конго улсын өөртөө засах улсын нийслэл болгон зарласан. Дэлхийн 2-р дайны үеэр хотын хүн ам Шарль де Голлын удирдсан Францын чөлөөт хөдөлгөөнийг идэвхтэй дэмжиж байв.
1960 онд тус улс тусгаар тогтносны дараа Браззавиль тусгаар тогтносон Конго улсын нийслэл болжээ. Нэг намын улс төрийн тогтолцоог бий болгосон хууль батлагдсан. 1991 онд Браззавилийн эрх баригчид төрийн далбаа, төрийн дууллыг баталж, шинэ Үндсэн хуулийг баталсан. 1997-1999 оны иргэний дайны үеэр тус хот ихээхэн хохирол амссан байна.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]| Он | Хүн ам |
|---|---|
| 1984 | 596 200 |
| 1996 | 856 410 |
| 2006 | 1 217 154 |
| 2010 | 1 408 150 |
Хүн ам нь Африкийн янз бүрийн ард түмнээс бүрддэг: Баконго, Батеке, Мбоши, Санга болон бусад. Браззавильд европчууд болон америкчууд цөөхөн байдаг. Албан ёсны хэл нь франц хэл боловч Баконго, Батеке омгийн ярьдаг банту зэрэг бусад хэлээр өргөн ярьдаг. Хүн амын дийлэнх нь Христийн шашинтнууд (католик болон протестант) болон Мусульман шашинтнууд бөгөөд орон нутгийн бусад шашин шүтлэгтнүүд мөн байдаг.