Jump to content

Браунмилерят

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Браунмилерят

Браунмилерят бол химийн Ca₂(Al, Fe)₂O₅ (кальци, алиниум, төмөр болон хүчилтөрөгчийг агуулсан холимог оксид) томьёотой, ховор тохиолддог оксидын эрдэс юм. Энэ нь Пенсильвани а мужийн Истоны Альфа Портланд цементийн компанийн ерөнхий химич байсан Лоррин Томас Браунмиллер (1902–1990)-ийн нэрээр нэрлэгдсэн юм. Тус химийн нэгдэл нь 1932 онд анх танигдсан бөгөөд түүнийг тодорхойлсон химичийн нэрээр нэрлэгдсэн юм. Энэхүү нэгдлийн байгалийн гаралтай эрдэс хэлбэр нь 1964 онд анх тогтоогдсон бөгөөд Германы Майен-Кобленц мужийн Эттринген хотын ойролцоох Беллерберг галт уулд илэрч байгаагаар нь танигдсан. Төрөлжсөн (эх) орд газартаа энэхүү эрдэс нь галт уулын урсгалд агуулагдсан шохойн чулууны блокуудын дотор илэрдэг. Шохойн чулууны блокуудад дулааны метаморфизмд байдаг. Мөн уг эрдэс Изралийн Хатруримын төлөвшилд дулааны нөлөөгөөр хувирсан давхаргад илэрдэг. Майенийн орд газарт браунмиллериттэй хамт тохиолддог эрдсүүдэд кальцит, эттрингит, волластонит, ларнит, майенит, геленит, диопсид, пирротин, гроссуляр, шпинель, афвиллит, женнит, портландит болон жасмундит орно. Австрийн Клохийн ойролцоох ордод мелилит, майенат, волластонит, калсилит болон корундум илэрдэг. Харин Хатруримын бүс нутагт спуррит, ларнит, майенит зэрэг эрдсүүд хамт илэрдэг.