Брахмапутра мөрөн

Брахмапутра мөрөн (хятад. 雅鲁藏布江, төвөд. ཡར་ཀླུང་གཙང་པོ།, хинди. ব্ৰহ্মপুত্ৰ, бенг. ব্রহ্মপুত্র, англи. Brahmaputra River) - Хятадын Төвөд, Энэтхэгийн умард нутаг, Бангладешийн нутаг дэвсгэрээр урсдаг гол. Ганга мөрний хамгийн том зүүн цутгал бөгөөд Өмнөд Азийн хамгийн том усан замын нэг.
Нэршил
[засварлах | кодоор засварлах]Улс тус бүрт өөр нэртэй байдаг: Төвөдөд Мацуанг буюу Цанпо гэж нэрлэдэг; Хималайн нурууг дайран өнгөрдөг хэсгийг Сианг, Диханг гэж нэрлэдэг; Энэтхэгт Брахмапутра, Бангладешт Жамуна гэж нэрлэдэг байна.
Энэтхэг голын нэр нь санскрит хэлээр "Брахмагийн хүү" гэсэн утгатай ажээ.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Брахмапутра мөрний урт нь 2896 км, сав газрын талбай нь 651,000 км² орчим юм. Голын сав газрыг Хятад (50.5%), Энэтхэг (33.6%), Бангладеш (8.1%), Бутан (7.8%) гэсэн 4 улс хувааж эзэлдэг.
Брахмапутра мөрний эх үүсвэр нь Гималайн нурууны хойд налуу, Кайлаш уулын өмнөд налуугаас урсаж, 4872 м-ийн өндөрт нийлдэг Жангзи, Чема-Юндунг голууд юм. Эндээс Брахмапутра мөрөн болж, Хималайн нурууны бэлийг даган 1100 гаруй км үргэлжилдэг.