Брестийн цайзын хамгаалалт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Брестийн цайзын хамгаалалт
Хамаарах дайн: Дэлхийн хоёрдугаар дайн
BrestFortress7.JPG
Брестийн цайзын Толгодын хаалга
Огноо 1941 оны 6 сарын 22-29
Байрлал Брест, ЗХУ
Үр дагавар Германы ялалт
Байлдагч талууд
Flag of Germany (1935–1945).svg Нацист Герман Flag of the Soviet Union (1924–1955).svg ЗХУ
Удирдагчид
Нацист Герман дэслэгч генерал Фриц Шлипер Зөвлөлт хошууч Петр Гаврилов
Зөвлөлт ахмад Иван Зубачев
Зөвлөлт комиссар Ефим Фомин (6 сарын 23-26)[1][2]
Цэргийн хүч
17,000-20,000[3] 9,000 гаруй[4]
Хохирол
428 алуулж, 668 шархадсан[5] 14.576 винтов, 1337 пулемёт, 27 миномёт, 15 75-мм их буу, 10 150-мм их буу, 5 150-мм гаубиц, 3 явган цэргийн их буу, 6 зенитийн буу, 46 танк эсэргүүцэх буу, 18 бусад их буу. Бүгд 103 их буу; 780 морь; 36 танк, 150 автомашин танк, машины ихэнхи нь ашиглах боломжгүй, 101 дарга, 7122 бага дарга, цэрэг олзлогдсон, 2000 гаруй цэрэг алуулсан[6]

Брестийн цайзын хамгаалалт нь 1941 оны 6 сарын 22-29-д болсон. Энэ ньБарбаросса ажиллагааны эхний тулалдааны нэг болсон байна. Брестийн цайзыг Нацистын Германы зэвсэгт хүчин болох Вермахтын довтолгооноос Улаан арми баатарлагаар хамгаалсан бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны дараа Зөвлөлтийн баатарлаг эсэргүүцлийн билэг тэмдэг болон алдаршжээ. Энэхүү цайзад 1941 оны хамгаалалтыг нь үнэлэн Баатар цайз цол 1965 онд олгосон байна.

Түүх[засварлах | edit source]

Нацист Герман-ЗХУ-ын хооронд 1939 онд байгуулсан Молотов-Риббентропын пактын нөлөөллийн бүсээ хуваасан тухай нууц хавсралтын зураг.

Нацистын Герман 1941 оны 6 сарын 22-ны үүрээр ЗХУ-д довтолсоноор германы цахилгаан дайн Блицкриг буюу "Барбаросса ажиллагаа" эхэлсэн юм. Германы эхний довтолгооны нэг нь Белостокийн цүлхэнгийн төвд орших Брест хот болон Брестийн цайзыг эзлэх явдал байсан байна. "Барбаросса ажиллагаа"ны төлөвлөгөөгөөр германчууд 45-р явган цэргийн дивизийн хүчээр Брестийн цайзыг 30 минутын хугацаанд эзлэхээр тооцсон байжээ. Гэнэтийн артиллерийн шуурган галд өртсөн зөвлөлтийн улаан армийн цэргүүд хүн хүч болон зэвсэг, техникийн хувьд хүнд хохирол амссан ухарч эхэлсэн байна. Гэтэл Брестийн цайзад байрлаж байсан Улаан армийн 6-р дивиз болон 42-р дивизийн ангиудын зарим хэсэг нь цайзаас ухран гарч чадалгүй бүслэгдсэн боловч хатан зоригийг үзүүлэн баатарлагаар хамгаалж эхэлсэнээр домогт Брестийн цайзын хамгаалалт эхэлжээ. Цайзыг хамгаалагчид эхний үед нэгдсэн штаб байгуулан зохион байгуулалт бүхий 3 хэсэгт хориглолтыг хийж байсан боловч их буу, танк байхгүй, агаарын дэмжлэггүй, ар талын нөхөн хангалтгүй энэ хамгаалалтыг германчууд 6 сарын 29 гэхэд үндсэнд нь устган цайзын ихэнхи хэсгийг эзэлжээ. Үүнээс хойш тархай бутархай байдлаар нэг сар гаруй хугацаанд зөвлөлтийн цэргүүд германчуудад эсэргүүцэл үзүүлсэн ба 1941 оны 8 сарын сүүлчээр эсэргүүцлийн эцсийн цэгүүдийг германчууд Буга голоос ус татан живүүлсэн байна. Германчууд "Барбаросса ажиллагаа"г эхэлсэнээс хойш буюу 1941 оны 6 сарын 22-29 хоорондох эхний нэг долоо хоногт амссан нийт хохиролын 5 хувийг зөвхөн Брестын цайзын дэргэд авсан байна.

Сонирхолтой баримтууд[засварлах | edit source]

  • 1941 оны 9 сард Гитлер, Муссолини нар Брестийн цайзад очсон ба Гитлерийн дурсгал болгон авсан цайзын чулууны хэлтэрхий нь 1945 оны 5 сард Берлин дэх түүний газар доорхи нуувчнаас олдсон байна.
  • Брестийн цайзын сүүлчийн хамгаалагч нэгэн нэргүй баатар 1942 оны 4 сард цайзын нэгэн хонгилд хамгаалалт хийж байгаад олзлогдсон байна. Түүний нэр, цолыг тогтоох оролдлогууд бүтэлгүйтжээ.
  • Германчууд Брестийн цайзыг дайрахдаа 500 кг хүнд сумаар бууддаг, 600 мм-ийн Карл хэт хүнд их бууг ашиглаж байсан төдийгүй довтолгоонд орсон танкууд нь устгагдахад зөвлөлтийн олзлогдсон танкуудыг ашиглан дайралт хийж байжээ.
  • Германчууд давшилтанд орохдоо урдаа олзлогдсон цэргүүд болон энгийн иргэдийг халхавч болгон дайрах хамгийн харгис аргыыг Зөвлөлтийн эсрэг анх энд ашиглаж байсан.
  • Брестийн цайзын хамгаалалтын тухай Зөвлөлтийн тал анх 1942 оны 2 сард Орёл хотын орчимд бут цохигдсон германы дивизийн штабын бичиг баримтаас олж мэдсэн гэдэг.
  • Брестийн цайзын тэнгэрт 1941 оны 6 сарын 22-ны өглөөний 10 цагийн орчимд дэслэгч Б.Рябцев өөрийн сөнөөгч онгоцоор германы онгоцыг халз мөргөн сөнөөсөн байна.
  • Брестийн цайзын хамгаалалт шиг урт хугацааны баатарлаг хориглолтыг Брест хотын Галт тэрэгний буудалд хэсэг улaан цэргүүд хийжээ.
  • Нацистын Германы нэрд гарсан хорлон сүйтгэгч СС-ийн штандартанфюрер Отто Скорцени саперын ангид байхдаа Брестийн цайзыг эзлэх тулалдаанд оролцсон байна.
  • Брестын цайзын гарнизоны дарга нарын эхнэр болон цайзад байсан энгийн олон тооны эмэгтэйчүүд хамгаалалтанд баатарлагаар оролцсон байна.
  • Германы армийн ахмад Иоганн Вестман 1943 оны зун Брестэд байсан бөгөөд өөрийн өдрийн тэмдэглэлд "Зарим шөнө цайзын байруудад нуугдсан оросууд биднийг бууддаг. Тэдгээр нь 5 аас илүүгүй хүн байна гэж ярьцгааж байна. Тэд нар ус, хоолгүйгээр яаж 2 жил амьдарч байна вэ? Би үүнийг мэдэхгүй байна" гэж бичсэн байдаг.
  • Германчууд Брестын цайзыг бөмөбгдөхдөө 1800 кг жинтэй хүнд бөмбөбг ашиглаж байсан нь цайз бүү хэл хажууд байсан Брест хотыг доргиулж байсан байна.

Кино[засварлах | edit source]

Уран зохиол[засварлах | edit source]


Эшлэл[засварлах | edit source]

  1. Constantine Pleshakov, Stalin's Folly: The Tragic First Ten Days of World War II on the Eastern Front, Houghton Mifflin Books, 2005, ISBN 0-618-36701-2, Google Print, p.243
  2. Pleshakov notes (p. 242): "With the exception of Gavrilov [commander of the 44th Infantry Regiment], all the commanders of the troops were self-appointed. On the morning of 22 June, rank ceased to matter, and whoever was able to issue a sane order and persuade others to carry it out was acknowledged as a leader."
  3. Geoffrey Roberts, Stalin's Wars: From World War to Cold War, 1939-1953 , ISBN 0-300-11204-1, Yale University Press, 2006, Google Print, p.87
  4. Christian Ganzer: Remembering and Forgetting: Hero Veneration in the Brest Fortress. In: Siobhan Doucette, Andrej Dynko, Ales Pashkevich (ed.): Returning to Europe. Belarus. Past and Future. Warsaw 2011, p. 138-145; here p. 141.
  5. Christian Ganzer: Straty po stronie niemieckiej i radzieckiej jako wskaźnik długotrwałości i intensywności walk o twierdzę brzeską. In: Białoruskie Zeszyty Historyczne, 40, 2013, p. 171–188, here p. 175-180.
  6. Шлипер: Боевое донесение командира 45-й дивизии генерал-лейтенанта Шлипера о занятии крепости Брест-Литовск 8 июля 1941 г. 1941 оны 7 сарын 8,

Цаашид унших[засварлах | edit source]

  • Aliev, Rostislav & Britton, Stuart, The Siege of Brest 1941: A Legend of Red Army Resistance on the Eastern Front, Pen & Sword, October 2013
  • Christian Ganzer: Straty po stronie niemieckiej i radzieckiej jako wskaźnik długotrwałości i intensywności walk o twierdzę brzeską. In: Białoruskie Zeszyty Historyczne, 40, 2013, p. 171–188.
  • Christian Ganzer, Alena Paškovič: „Heldentum, Tragik, Kühnheit.“ Das Museum der Verteidigung der Brester Festung. In: Osteuropa 12/2010, pp. 81–96. [1]
  • Christian Ganzer: Remembering and Forgetting: Hero Veneration in the Brest Fortress. In: Siobhan Doucette, Andrej Dynko, Ales Pashkevich (ed.): Returning to Europe. Belarus. Past and Future. Warsaw 2011, p. 138-14. [2]
  • Christian Ganzer: Czy „legendarna twierdza“ jest legendą? Oborona twierdzy brzeskiej w 1941 r. w świetle niemeckich i austriackich dokumentów archiwalnych. In: Wspólne czy osobne? Miesca pamięci narodów Europy Wschodniej. Białystok/Kraków 2011, S. 37-47. [3]
  • Moschansky, I. & V. Parshin, THE TRAGEDY OF BREST 1941, Military Chronicle 2007 Paperback (Russian text but English summary and captions)

Гадаад холбоос[засварлах | edit source]

Загвар:Coord missing