Брестийн энхийн гэрээ
Брестийн энхийн гэрээ буюу Брест-Литовскийн гэрээ (орос. Брестский мирный договор) Брест-Литовск буюу өнөөгийн Брест хотод нэг талаас Зөвлөлт Орос ба нөгөө талаас Герман, Австри-Унгар улсын төлөөлөгчид 1918 оны 3-р сарын 3-нд гарын үсэг зурсан энх тайвны гэрээ юм. Уг гэрээний дагуу Зөвлөлт Орос улс Дэлхийн нэгдүгээр дайнаас гарах боломжтой болсон байна.

Брестийн энхийн гэрээг байгуулахын өмнө Зүүн фронтын тухай яриа хэлэлцээ, энхийн бага хурал 1917 оны 12-р сарын 22-ноос гурван үе шаттайгаар явагдсан юм.
Гэрээгээр Оросын хүлээсэн нөхцөлүүд
[засварлах | кодоор засварлах]
- Балтын орнууд (Балтын гүнлэг ба Литвын вант улс) болон орчин үеийн Беларусийн зарим хэсгийг нэхэмжлэхгүй байх;
- Финланд, Украины нутгаас цэргээ татаж, Бүгд Найрамдах Украин Ард Улсыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөх;
- Османы эзэнт гүрний нутаг дэвсгэрээс цэргээ татаж, Ардахан, Батум, Карс нутгийг түүнд шилжүүлэх;
- 1904 оны Германы эзэнт гүрэнтэй хийсэн худалдааны дэглэмийг хүлээн зөвшөөрөх;
- Армийг тарааж, флотыг зэвсэггүй болгох;
- Төв гүрнүүд буюу Герман, Австри-Унгарт болон тэдгээрийн холбоотон улсуудад хувьсгалт суртал ухуулгыг зогсоох.
Гэрээний цуцлалт
[засварлах | кодоор засварлах]1918 оны 11-р сарын 11-нд Антант ба Германы хооронд байгуулсан Компьений зэвсгийн гэрээний нэг нөхцөл нь Герман Брест-Литовск, Бухарестийн энхийн гэрээний бүх нөхцөлөөс татгалзсан явдал байв. 1918 оны 11-р сарын 13-нд Германд болсон хувьсгалт үйл явдлуудын үеэр Зөвлөлт Холбоот Улсын Бүх Оросын Төв Гүйцэтгэх Хорооны шийдвэрээр Брестийн энх тайвны гэрээг хүчингүй болгов. Удалгүй хуучин Оросын эзэнт гүрний эзлэгдсэн нутаг дэвсгэрээс Германы цэргийг татан гаргах ажиллагаа эхэлсэн.
Үндсэндээ энэ гэрээ 8 сар үргэлжилж хүчин төгөлдөр байсан.