Британийн Зөвлөл

Британийн Зөвлөл (англи. British Council) - Их Британийн бусад орнуудтай боловсрол, соёл, урлагийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжих зорилготой байгууллага юм. Британийн Зөвлөл нь дэлхий даяар 7000 гаруй ажилтантай бөгөөд 110 оронд салбартай.
Британийн Зөвлөл нь 1934 онд хааны зарлигаар байгуулагдсан олон нийтийн байгууллага юм. Тус Зөвлөл нь өөрийн эх орондоо албан ёсны буяны байгууллага гэсэн статустай. Түүний ивээн тэтгэгч нь III Чарльз хаан, дэд ивээн тэтгэгч нь Уэльсийн хунтайж Пол Томпсон, гүйцэтгэх захирал нь Скотт Макдональд юм. Санхүүжилтийг Британийн Гадаад хэргийн яам зохицуулдаг боловч Зөвлөлийг ерөнхийдөө үйл ажиллагаандаа бие даасан байдалтай гэж үздэг.
Засгийн газар Британийн Зөвлөлийн санхүүжилтийн гуравны нэгийг хангадаг бөгөөд үлдсэн хэсгийг байгууллагын өөрийн орлогоос (арга хэмжээ, сургалтын төлбөр, шалгалт) бүрдүүлдэг. Жил бүр нэг сая гаруй хүн Британийн Зөвлөлийн англи хэлний шалгалтанд хамрагддаг.