Британийн Кино болон телевизийн урлагийн академи (BAFTA)
Британийн Кино болон телевизийн урлагийн академи (BAFTA) (англи. British Academy of Film and Television Arts) буюу BAFTA кино шагнал гардуулах ёслол (BAFTA Film Awards) -Британийн болон олон улсын шилдэг киног жил тутам шалгаруулдаг бөгөөд Их Британид кино, телевиз, видео тоглоомын урлагийг дэмжиж, хөгжүүлж, сурталчилдаг бие даасан холбоо бөгөөд буяны байгууллага юм. Жил бүрийн шагнал гардуулах ёслолоос гадна BAFTA нь Их Британи болон АНУ-д семинар, мастер анги, тэтгэлэг, лекц, зөвлөх хөтөлбөрөөр дамжуулан авьяас чадварыг хөгжүүлэх боломжийг олгодог олон улсын сургалтын арга хэмжээ, санаачилгын хөтөлбөр зэргийг хэрэгжүүлдэг байна.

BAFTA-ийн жил бүр зохион байгуулдаг кино шагнал гардуулах ёслол болох Британийн Академийн Кино Шагнал гардуулах ёслолыг 1949 оноос хойш зохион байгуулж байгаа бол телевизийн шагнал гардуулах ёслол болох Британийн Академийн Телевизийн Шагнал гардуулах ёслолыг 1955 оноос хойш зохион байгуулж байна. Тэдний гурав дахь ёслол болох Британийн Академийн Тоглоомын Шагнал гардуулах ёслолыг анх 2004 онд гардуулж байжээ.
Анх Лондон хотын Лейчестер талбай дахь Одеон кино театрт, дараа нь 2008-2016 онд Хааны дуурийн театрт зохион байгуулж байсан. 2017 оноос хойш уг ёслолын ажиллагааг Лондон хотын Хааны Альберт Холлд зохион байгуулж байна.
Шагналын цом
[засварлах | кодоор засварлах]BAFTA шагналын цом нь Америкийн уран барималч Митзи Канлиффийн зохион бүтээсэн цом-маск юм. Тус холбоо нь Британийн Кино Академитай нэгдэж Кино, Телевизийн Урлагийн Нийгэмлэг, хожим нь Британийн Кино, Телевизийн Урлагийн Академи болж анхны "BAFTA шагнал"-ыг тухайн жилдээ Академийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Сэр Чарльз Чаплинд гардуулсан.
Хүрэл маск болон гантиг суурьтай BAFTA шагнал нь 3.7 кг (8.2 фунт) жинтэй бөгөөд 27 см (11 инч) өндөр × 14 см (5.5 инч) өргөн × 8 см (3.1 инч) гүн хэмжээтэй; маск нь өөрөө 16 см (6.3 инч) өндөр × 14 см (5.5 инч) өргөнтэй. Эдгээрийг фосфорын хүрэлээр хийж, Мидлсексийн цутгамал үйлдвэрт цутгасан юм.
Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчид
[засварлах | кодоор засварлах]Ерөнхийлөгч
- The Duke of Edinburgh (1959–1965)
- The Earl Mountbatten of Burma (1966–1972)
- The Princess Royal (1973–2001)
- The Lord Attenborough (2001–2010)
- The Prince of Wales (2010–өнөө хүртэл)
Дэд ерөнхийлөгч
- The Lord Attenborough (1973–1995)
- The Lord Puttnam (1995–2004)
- Michael Grade (2004–2010)
- Duncan Kenworthy (film) (2009–2015)
- Sophie Turner Laing (television) (2010–2015)
- Greg Dyke (television) (2016–present)