Jump to content

Бронзьят

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бронзьят нь пироскены бүлгийн эрдэс бөгөөд энстатит ба гипэрстентэй хамт тус бүлгийн ромбо (орторомбик) системд хамаардаг. Энэ нь тусдаа бие даасан төрөл зүйл гэхээсээ илүүтэй хэсэгчилсэн өөрчлөлтийн улмаас хүрэл шиг хагас металл гялгартай болсон энстатитийн төмөрлөг хувилбар юм. Энстатит бол магнийн силикат (MgSiO3) бөгөөд магни нь бага хэмжээний (12%) хүртлэх Fe2+ нэр хэсэгчилэн солигдсон байдаг. Бронзьят ийн хувилбарт ((Mg,Fe)SiO3) төмрийн 2р исэл нь ойролцоогоор 12%-30% байх бөгөөд үүнээс ихэсвэл гиперстен болон хувирдаг. Төмөрлөг хувилбарууд нь шиллеризаци (schillerization) гэж нэрэлдэг тодорхой төрлийн өөрчлөлтөнд өртөмтгий байдаг бөгөөд энэ нь төмрийн эрдэсийн хагарлын дагуух ан цавын исэл ба гидроксидийн маш нимгэн хальс хэлбэрээр ялгарахад хүргэдэг. Иймээс хагарлын хавтгайнууд нь металл шиг гялалзах буюу (schiller) буюу шиллер эффект үзүүлдэг бөгөөд энэ нь бронзьят ээс илүү гипэрстенд тод илэрдэг. Бронзьят ийн өнгө нь ногоон эсвэл бор байдаг. Хувийн жин нь ойролцоогоор 3.3-3.4 байдаг бөгөөд агуулагдах төмрийн хэмжээнээс хамааран өөр өөр байдаг. Төмрийн агуулага нэмэгдэхийн хэрээр оптик өнцөг нь нэмэгддэг. Энстатит нь эерэг оптик тэмдэгтэй байдаг бол бронзьят ба гипэрстен нь хоёуулаа сөрөг оптик тэмдэгтэй байдаг.