Jump to content

Бруклины музей

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бруклины музей (англи. Brooklyn Museum) — АНУ-ын хамгийн том урлагийн музейн нэг бөгөөд Нью-Йорк хотын гол үзмэрүүдийн нэг юм.

Бруклины музей

Музейн талбай нь 52,000 м² бөгөөд жилд 500 мянга орчим хүн тус музейг үздэг байна. Музейн цуглуулгад өрнөдийн, африкийн, далай тэнгисийн, японы болон орчин үеийн урлагийн нэг сая хагас гаруй үзмэр байдаг. Колончлолын үеэс эхлэн Америкийн урлагийг өргөнөөр төлөөлдөг байна.

Тус музей нь дэлхийн соёлын өвийн цуглуулгуудтай. Энэ нь Египет, Африкийн урлаг, 17, 18, 19, 20-р зууны уран зураг, янз бүрийн сургуулийн уран баримал, гоёл чимэглэлийн урлагийн өргөн хүрээний цуглуулгуудаараа алдартай.

Анхны захирлаар Франклин Хупер 1890-1914 онд ажиллсаны дараа Уильям Генри Фокс (1914-1934), Филип Ньюэлл Юц (1934—1938), Лоуренс Пейж Робертс (1939—1946), Изабель Сполдинг Робертс (1943—1946), Чарльз Нагель — залуу (1946—1955), Эдгар Крейг Шенк (1955—1959), Томас С.Бюхнер (1960—1971), Дункан Ф. Камерон (1971—1973), Майкл Ботвиник (1974—1982), Линда С.Фербер (1983), Роберт Т.Бак (1983—1996) нар үе үеийн захирал байжээ.