Бруно Алвеш
Алвеш Фенербахчед (2014) | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Бруно Эдуардо Регуфи Алвеш | ||
Төрсөн огноо | 1981 оны 11 сарын 27 | ||
Төрсөн газар | Португал, Повуа ди Варзин | ||
Өндөр | 1.89 м | ||
Байрлал | төвийн хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Фенербахче | ||
Дугаар | 22 | ||
1999–2000 | Порто | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2000–2002 | Порто Б | 53 | (8) |
2001–2010 | Порто | 119 | (14) |
2002–2003 | → Фаренсе (зээл) | 48 | (3) |
2003–2004 | → Виториа (зээл) | 26 | (1) |
2005 | → АЕК (зээл) | 32 | (0) |
2010–2013 | Зенит | 90 | (3) |
2013– | Фенербахче | 30 | (3) |
Шигшээ баг‡ | |||
2001–2002 | Португал (20-) | 10 | (1) |
2002–2004 | Португал (21-) | 19 | (2) |
2004 | Португал Б | 1 | (0) |
2007– | Португал | 70 | (9) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 4 сарын 27. † Гараа (Гоол). |
Бруно Эдуардо Регуфи Алвеш (порт. Bruno Eduardo Regufe Alves, 1981 оны арваннэгдүгээр сарын 27-нд Повуа ди Варзин хотод төрсөн) — Португалын хөлбөмбөгчин бөгөөд Туркийн Фенербахче болон Португалын шигшээд тоглодог. Тэрээр спортын замналынхаа ихэнх он жилүүдийг Порто бүрэлдэхүүнд үдсэн бөгөөд тус багийн хамтаар 9 цом хүртжээ.
Шигшээд 2007 оноос хойш дуудагдан тоглож, 2010 оны ДАШТ болон 2012 оны ЕАШТ-д оролцсон.
Замнал[засварлах | edit source]
Порто[засварлах | edit source]
Алвеш хөлбөмбөгчин болох гараагаа Варзим хэмээх орон нутгийн багт тоглон эхэлж байжээ. Улмаар 16 насандаа Порто багийн хүүхдийн багт тоглох болжээ. Удалгүй Порто багийн үндсэн бүрэлдэхүүнд тоглох болсон. Гэвч залуу хүүд талбайд гарах хангалттай хугацаа олдохгүй байсан учир Португалын Фаренсе, Виториа болон Грекийн АЕК Афин багуудад 3 жил зээлээр тоглосны эцэст 2004 онд Порто клубтэй 2010 он хүртэл гэрээ байгуулсан.
Зенит[засварлах | edit source]
2010 оны наймдугаар сарын 3-нд тэрээр Оросын Зенитэд 22 сая еврогоор худалдагдан ирсэн ба энд нутаг нэгт Данни болон Фернандо Мэйра нартай хамт тоглох болсон. Тэрээр Зенит клубын төлөөх анхны гоолоо 2010 оны 10 сарын 30нд УЕФА Европа лигийн хүрээнд АЕК Афин клубын эсрэг оруулж байжээ.
Фенербахче[засварлах | edit source]
2013 оны зургаадугаар сарын 6-нд Туркийн Фенербахчетай 3 жилийн гэрээ байгуулсан. Туркийн баг түүний төлөө Зенит багт 5.5 сая еврог төлсөн.
Шигшээ[засварлах | edit source]
Алвеш 2007 оны 6 сард Португал шигшээн анхны тоглолтоо хийж байсан. 2008 оны ЕАШТ-д оролцон шөвгийн наймд Германчуудад хожигдсоноор тэмцээнээс хасагдаж байв. 2010 оны ДАШТ-ий сонгон шалгаруулах тэмцээнд тэрээр Боснийн хаалганд гоолдсоноор Португалын шигшээд ДАШТ-нд оролцох эрх авахад туслав. 2010 оны ДАШТ-нд португалчууд "үхлийн хэсэг"-т хуваарилагдсан боловч хэсгийн шатыг амжилттай давж дараагийн шатанд шалгарсан. Гэвч шөвгийн 16-д 2010 оны ДАШТ-д түрүүлсэн Испанийн шигшээ багтай тааран тоглож 1-0 харьцаагаар хожигдсоноор тэмцээнээ дуусгаж байжээ. 2012 оны ЕАШТ-нд португалчууд сайн тоглож хагас шигшээд үлдсэн болов ч Испанийн шигшээд торгуулийн цохилтоор хожигдсоноор нутаг буцсан байна.
Амжилт[засварлах | edit source]
- Порто
- Португалын аварга : 2005-2006, 2006-2007, 2007-2008, 2008-2009
- Португалын цом : 2005-2006, 2008-2009,2009-2010
- Португалын супер цом : 2006, 2009
- Зенит
- Оросын аварга : 2010, 2011-2012, 2012-13
- Оросын супер цом : 2011
- Шигшээ
- Хувийн
- Португалын лигийн оны шилдэг тоглогч: 2009
Эшлэл[засварлах | edit source]
Холбоос[засварлах | edit source]
Фенербахче — одоогийн бүрэлдэхүүн
|
---|
1 Волкан (х) • 2 Эгемен • 3 Хасан Али • 4 Иртегюн • 5 Топал • 6 Йобо • 7 Сов • 8 Хольмен • 9 Вебо • 11 Кёйт • 14 Мейрелиш • 16 Кристиан • 21 Сельчук • 22 Алвеш • 23 Мерт (х) • 24 Кадлец • 25 Эмре • 26 Потук • 28 Бейкан • 29 Эменике • 38 Топуз • 48 Салих • 53 Сердар • 77 Гёкхан (а) • 85 Серкан (х) • 88 Жанер • Дасгалжуулагч: Эрсун Янал |
Загвар:2004 оны зуны олимпт Португалын хөлбөмбөгийн шигшээ Загвар:2008 оны ЕАШТ-д Португалын хөлбөмбөгийн шигшээ Загвар:2012 оны ЕАШТ-д Португалын хөлбөмбөгийн шигшээ Загвар:2014 оны ДАШТ-д Португалын хөлбөмбөгийн шигшээ