Jump to content

Брюстерят

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Брюстерит нь цеолитын бүлэгт хамаарах текто-силикат эрдсүүдийн цувралын нэр юм. 1997 оноос өмнө брюстеритийг бие даасан эрдэс зүйл (species) гэж хүлээн зөвшөөрдөг байсан боловч 1997 онд Олон улсын Эрдэс Судлалын Холбоо (IMA)-ноос хийсэн ангиллын шинэчлэлээр үүнийг цувралын нэр болгон өөрчилжээ. Үүний үр дүнд тухайн эрдэс зүйлүүдийг брюстерит-Sr болон брюстерит-Ba гэж нэрлэх болсон.

Эдгээрээс хамгийн түгээмэл нь болох брюстерит-Sr нь ус агуулсан стронци ба хөнгөн цагааны силикат бөгөөд химийн найрлага нь (Sr,Ba)₂Al₄Si₁₂O₃₂·10H₂O юм. Ихэнх тохиолдолд бага хэмжээний бари нь стронцийн оронд орлон байрласан байдаг. Тухайн эрдсийг ямар зүйлд (species) хамааруулах нь давамгайлж буй элементээс хамаарна.

Эдгээр эрдсүүд нь гадаад төрхөөрөө ялгагдах боломжгүй тул химийн шинжилгээ хийгдээгүй тохиолдолд “брюстерит” гэсэн цувралын нэрийг хэвээр ашигласаар байдаг.