Jump to content

Буда

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дунай мөрний баруун талд Буда, зүүн талд Пешт

Буда (унгар. Buda, сербохорв. Budim, Будим, словак. Budín, тур. Budin), О́фен (герман. Ofen) — Унгарын нийслэл Будапешт хотын баруун хэсэг, Дунай мөрний баруун эрэг дээр байрладаг бөгөөд анх тусдаа хот байсан юм. Домогт өгүүлснээр Буда гэдэг нэр нь Атиллагийн дүү Хүннүгийн удирдагч Бледа (унгар. Buda)-аас гаралтай гэж үздэг.

Буда нь Будапешт хотын нутаг дэвсгэрийн гуравны нэгийг эзэлдэг бөгөөд толгод, ой модоор бүрхэгдсэн байдаг юм.

Буда нь 1361 оноос 1541 онд Османы эзэнт гүрэнд нэгдэх хүртэл Унгарын нийслэл байсан бөгөөд үүний дараа Позшонь (одоогийн Словакийн нийслэл Братислава) шинэ нийслэл болжээ.

1686 онд Буда хотыг Австричууд чөлөөлсөн.

Буда 1703 онд чөлөөт хот болж, дараа нь 1784 онд Унгарын нийслэл болжээ.

1873 онд Пешт, Буда, Обуда хотуудыг нэгтгэснээр Будапешт хотыг байгуулсан түүхтэй.