Будапештын их сургууль

Будапештын их сургууль (унгар. Eötvös Loránd Tudományegyetem, ELTE) буюу Этвёш Лоранд их сургууль — Унгарын хамгийн том их сургууль, Будапешт хотод байрладаг. Унгарын физикийн профессор Этвёш Лорандын нэрэмжит юм. Одоогийн байдлаар тус их сургууль нь 1500 гаруй багштай бөгөөд 30,000 орчим оюутан суралцдаг. Тус сургууль нь 2010 оноос хойш судалгааны статустай бөгөөд "Утрехт сүлжээ" хэмээх Европын их сургуулиудын холбооны гишүүн юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1635 онд Кардинал Пазмани Петер Трнава (одоогийн Словак) хотод "чөлөөт урлаг", "теологи" гэсэн хоёр факультеттай их сургууль байгуулжээ. 1667 онд хуулийн факультет байгуулагдсан. 1777 онд тус их сургууль Трнавагаас Буда, 1784 онд Пешт рүү нүүжээ. 1844 он хүртэл тус их сургуульд сургалтыг латин хэлээр явуулдаг байжээ. 1895 оноос хойш эмэгтэйчүүдийг тус их сургуульд суралцахыг зөвшөөрсөн. 1921 оноос хойш тус их сургууль нь үүсгэн байгуулагч Пазмани Петерийн нэрэмжит болсон бөгөөд 1950 оноос физикч Этвёш Лорандын нэрэмжит болжээ.
Их сургуулийн түүхэн нэршлүүд
| Он | Нэр | Унгар нэр |
|---|---|---|
| 1769-1777 | Трнавын их сургууль/ Надьсомбатын их сургууль | Nagyszombati Egyetem |
| 1777-1784 | Буда дахь Хааны их сургууль | Budai Királyi Egyetem |
| 1784-1848 | Унгарын хааны их сургууль | Magyar Királyi Egyetem |
| 1848-1849 | Унгарын их сургууль | Magyar Egyetem |
| 1849-1861 | Пешт хотын Эзэн хаант улсын болон хааны их сургууль | Császári és Királyi Pesti Egyetem |
| 1861-1873 | Унгарын хааны шинжлэх ухааны их сургууль | Magyar Királyi Tudományegyetem |
| 1873-1918 | Будапешт дахь Унгарын хааны шинжлэх ухааны их сургууль | Budapesti Királyi Magyar Tudományegyetem |
| 1918-1919 | Будапешт хотын Унгарын шинжлэх ухааны их сургууль | Budapesti Magyar Tudományegyetem |
| 1919-1921 | Будапешт хот дахь Унгарын хааны шинжлэх ухааны их сургууль | Budapesti Királyi Magyar Tudományegyetem |
| 1921-1945 | Пазмани Петерийн нэрэмжит Будапешт хот дахь Унгарын хааны шинжлэх ухааны их сургууль | Budapesti Királyi Magyar Pázmány Péter Tudományegyetem |
| 1945-1950 | Пазмани Петерийн нэрэмжит шинжлэх ухааны их сургууль | Pázmány Péter Tudományegyetem |
| 1950- | Этвёш Лорандын нэрэмжит шинжлэх ухааны их сургууль | Eötvös Loránd Tudományegyetem (ELTE) |
Их сургуулийн бүтэц
[засварлах | кодоор засварлах]- Хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны факультет
- Нийгмийн шинжлэх ухааны факультет
- Хүмүүнлэгийн ухааны факультет -1635 онд Унгарын хунтайж, Эстергомын Кардинал хамба лам Пазмани Петерийн үүсгэн байгуулсан факультет.
- Байгалийн шинжлэх ухааны факультет
- Компьютерийн шинжлэх ухааны факультет
- Тусгай боловсролын факультет
- Багш сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын факультет
- Бага сургуулийн боловсролын факультет