Jump to content

Бульфонтейнит

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бульфонтейнит (анх дутоитспанит гэж нэрлэгдэж байсан) нь ягаан, цайвар хүрэн эсвэл өнгөгүй эрдэс бөгөөд химийн томьёо нь Ca₂SiO₂(OH,F)₄ юм. Энэхүү эрдсийг 1903 эсвэл 1904 онд Өмнөд Африкийн Бульфонтеин уурхайд анх илрүүлсэн бөгөөд уг уурхайн нэрээр нэрлэгдсэн байна. Харин 1932 онд шинжлэх ухааны хувьд албан ёсоор тодорхойлон тайлбарлажээ.[1]

ТҮҮХ

1903 эсвэл 1904 онд нэгэн уурхайчин Кимберли хотын ойролцоох Бультфонтеин уурхайн 480 футын гүнд анхны бультфонтеинитийн дээжийг олжээ. Тус эрдэс нь кимберлитээр хүрээлэгдсэн, эргэн тойрны чулуулгаас бүрэн тусгаарлагдсан долерит болон занарын блок дотор агуулагдаж байв.[2]

Анх уг дээжийг натролит гэж андуурч, Альфеус Ф. Уильямст өгсөн байна. Хэдэн жилийн дараа ойролцоох Дутоитспан уурхайгаас С.Э.Адамс нэмэлт дээжүүдийг илрүүлж, тэдгээрийг Кимберли хот дахь МакГрегорын музейд хүлээлгэн өгчээ. 1932 оноос удалгүй, Кимберли хотоос зүүн өмнө зүгт ойролцоогоор 100 миль (160 км) зайд орших Оранж Ривер колонийн Жагерсфонтейн уурхайгаас мөн илэрсэн байна. 1925 онд Жон Парри болон Ф.Э.Райт нар афвиллит хэмээх эрдсийг тодорхойлсны дараа Уильямс өөрийн олсон дээжүүд натролит биш, харин огт өөр, шинэ төрлийн эрдэс байж болзошгүйг ойлгожээ. Үүний дараа Жон Парри химийн найрлагын шинжилгээг, харин Райт талст бүтэц болон оптик шинж чанарын судалгааг хийснээр уг эрдэс нь шинжлэх ухаанд өмнө нь бүртгэгдээгүй, цоо шинэ эрдэс болох нь батлагдсан юм.[3]

  1. "Bultfonteinite", Wikipedia (Англи хэлээр), 2025-05-25, Татаж авсан: 2025-12-26
  2. "Bultfonteinite", Wikipedia (Англи хэлээр), 2025-05-25, Татаж авсан: 2025-12-26
  3. "Bultfonteinite", Wikipedia (Англи хэлээр), 2025-05-25, Татаж авсан: 2025-12-26